СПОРТ
Жүдо: Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар МУГТ боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшууллаа.
Тодруулбал, Спортын салбараас жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг хүртлээ.
Ё.Басхүү 2023 онд ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, их дуулгаас алт, хоёр мөнгөн медаль хүртэж, “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчин болсон бол Л.Энхрийлэн ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bashvtei yponchuud yaj barildah ve gesen baidal ajiglagdsan Enhrilen barildani tesrelt l ih chuhal shv ta 2 olimpoos medali avaarai amjilt