Нийгэм мэдээ

Хонг Конгт харааны бэрхшээлтэй өндөр настныг дээрэмдсэн монгол залууг баривчилжээ

Хонг Конгийн цагдаа нар 26 настай монгол залуу харааны бэрхшээлтэй өндөр настныг дээрэмдсэн байж болзошгүй хэмээн баривчилсан талаар БНХАУ-ын "China morning post" агентлаг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр мэдээллээ.

Хэргийн талаар Хонг Конгийн зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг өнөөдөр мэдэгдэл хийсэн аж. Тэрбээр “Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй нь Хонг Конгийн "Fortress Hill MTR" буудалд 67 настай хараагүй эрэгтэйн цүнхийг дээрэмдсэн нь камерт бичигдсэн. Хохирогчийн цүнхэнд гар утас болон 3500 хонконг доллар (448 ам.доллар) бүхий бэлэн мөнгө, иргэний үнэмлэх нь байсан. Хэргийн сэжигтэн нь Хонг Конгод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй байсан” гэж мэдэгджээ.  

Харин одоогоор Монгол Улсын иргэнийн холбогдсон энэхүү хэргийн талаар манай Гадаад харилцааны яам албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинэрдэнэ
Зочинэрдэнэ
2024-01-02 17:22

Мөрөөрөө бадарчлаад явж чадахгүй шаарнууд юмаа. Хулгайч ард түмэн. Өлмөн зэлмэн амьдр�##� хүнийг ийм байд�##�д оруулдаг байх.

Зочин
Зочин
2024-01-02 19:33

Эргүү шаар тэр олон камерын хаагуур нь явна гэж бодсон юм бол доо

bii
bii
2024-01-04 00:05

guliisun hulgaich ulsin ner buzarlasan shaar ve

Холбоотой мэдээ

Back to top button