"Ондилт" баруун бүсийн шигшээ тоглолтод шалгарав

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан "Ондилт" болон "Ундарга Knights" багуудын цувралд "Ондилт" баг 3:0 харьцаатай буулган авч баруун бүсийн шигшээд шалгараад байна.
Цувралын гурав дахь тоглолтод "Ундарга Knights" багийн хувьд хожигдох эрхгүй чухал тоглолт байсан. Тиймдээ ч "Ундарга Knights" баг эхний хагасыг 10 гаруй онооны илүү дуусгаж чадсан. Гэсэн хэдий ч гуравдугаар үеэс эхлэн Ондилт баг эргэн ирэлт хийж дөрөвдүгээр үед хоёр багийн оноо тэнцүү эхэлсэн. Эцсийн шүгэл үлээх хүртэл өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж сүүлийн 10 секунданд Ондилт багийн довтлогч Ө.Мэндсайхан хожлын шидэлтийг амжилттай болгосноор 73-71 харьцаатай ялалт байгуулж улмаар дараагийн шатанд шалгарсан юм.
Тус тоглолтод "Ондилт" багаас Ө.Мэндсайхан 19 оноо долоон самбар авч багаа тэргүүлсэн бол багийн хамтрагч З.Энх-Учрал 13 оноо долоон самбар авсан байна.
"Ондилт" баг баруун бүсийн аваргын төлөө Сүхбаатар багтай тоглох бөгөөд цувралын эхний тоглолт нэгдүгээр сарын 6-ны Бямба гарагт 17:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.