Нийгмийн

Үйл ажиллагаагаа зогсоогоод байсан "Улаанбаатар" амьтны хүрээлэн эргэн ирлээ

Одоогоос гурван долоо хоногийн өмнө Улаанбаатар амьтны хүрээлэн албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоож, хааж буйгаа мэдэгдэж байв.

Эргэн санабал, тус хүрээлэнг үүсгэн байгуулагчид мэдэгдэлдээ "Анх 2017 онд хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна.

Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа 7 дахь жилийнхээ босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна" хэмээж байсан юм.

Тэгвэл эдгээр залуус хүсэл мөрөөдлөө орхилгүйгээр дахин нэгдэж шинэ байршилд жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулахаар болсон гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тэд, "Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэдэг юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болсноо дуулгахад таатай байна. Маргаашаас буюу 2024 оны нэгдүгээр сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Тасалбарын үнэ бүх хүн 8000 төгрөг" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-06 08:51

Sain bna une ee baga zereg nemeechee

Зочин
Зочин
2024-01-06 09:12
Reply to  Зочин

Битгий хуц

Зочин
Зочин
2024-01-06 09:30

Sn bnuu bairshil ni haana ve

Зочин
Зочин
2024-01-06 10:48

Амжилт.Үзэх хүмүүс үзнэ.Үнээ ядаж 15к болговол зүгээр. Амьтнаа олон болгох,эм вакцин гээд зард�##� өндөр.Хашааны банхар гэхэд хоол, байр ариутг�##�, вакцин гээд сардаа 200к багадаад байхад.

Зочин
Зочин
2024-01-06 11:27

ЗӨВӨӨ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН ХҮҮХЭД БАГАЧУУДАД МАШ ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГДӨГ ГАЗАР ШҮҮ БАЙГАЛЬ ДЭЛХИЙТЭЙГЭЭ ЗӨВ ХАРЬЦАХ ТАНИН МЭДЭХЭД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.ЭНЭ ҮЗҮҮЛЭНД БАЙГАА АМЬТАД ХҮНС ХООЛ ХЭРЭГЛЭНЭ УРСГАЛ ЗАРДАЛ ГАРГАНА ТЭГЭХЭЭР ҮНЭЭ 20 К БОЛГОЧИХОО БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ШУУД ҮНЭЭ НЭМ ОДОО ХОРИН К НЭГ АЯГА ТААРУУХАН Л ХООЛ ЦАЙНЫ МӨНГӨ ШҮҮ ЭНЭ ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ НЬ ЗӨВ ҮНЭЭ НЭМЧИХЭЭД НАДАД ЭРГЭЖ МЭДЭГДЭЭРЭЙ ЗАЛУУСАА БИ ЕРӨНХИЙ САЙДТАЙ ТОХИРЧИЙ ГЭВЭЛ АЛАВАА МӨН ҮНЭЭ НЭМЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНАА НЭМ НЭМ БАС ДАХИН НЭМ

Зочин
Зочин
2024-01-07 19:28

Үнээ нэмэхгүйгээр харин багахан хямдруулаад УБ хотын бүх сургуулийн сурагчдын заав�##� унших номтой адил , заав�##� үзэх хичээлийн хөтөлбөрт нь оруулж музей хичээлийн хэлбэрт оруулж болно шүү дээ .Дунд сургуулийн байг�##�ийн ухааны олон хичээлтэй агуулгаар холбогдох л ёстой .Боловсролын яам дэмжсэн шийдвэр гаргахад сургууль багш нар нь зохион байгуулаад л болох ажил шүү дээ .Ингэснээр амьтны хүрээлэнгийн олон асууд�##� шийдэгдэж болмоор санагдана.

Зочин
Зочин
2024-01-07 19:46

Сурт�##�чилгаа сурт�##�чилгаа.хаа байгаагаа мэдүүлэх .

Холбоотой мэдээ

Back to top button