СПОРТ

БНСУ-ын аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээнээс Б.Ачбадрах хошой мөнгөн медаль хүртлээ

Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд 12 хоног үлдлээ. БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод болох "Gangwon 2024" олимпын наадам ойртох тусам орон орны тамирчид хүрэлцэн ирсээр байна. Эдгээр өдрүүдэд олимпын наадмын замд БНСУ-ын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын Б.Ачбадрах оролцсон хоёр зайдаа мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 15 км-ын цуваа гараатай уралдаан болон 30 км-ын бөөн гараатай уралдаанд тус тус мөнгөн медалын эзэн болж, Монголын гүйлтийн цанын тамирчдаас медаль хүртсэн анхны цаначин боллоо. ОУХМ Б.Ачбадрах 2023 оны арванхоёрдугаар сард "Alpensia" олимпын замд болсон уралдаанд амжилттай оролцож байсан бол энэ удаа БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медалын эзэн боллоо.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button