Нийгмийн

“PubG аккаунт худалдаж авна” гэх зар тавьж, 250 саяыг залилжээ

Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан, мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдож, иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүкийн аккуантын зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ ДУГААРАА ӨГЧ Л БАЙДАГ МӨНГӨ ӨГЧ Л БАЙДАГ ТЭНЭГЭЭРЭЭ ГАЙХУУЛААД БАЙГААРАЙ ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧДАД АМ ДҮҮРЭН САЛААВЧ ӨГӨӨД ЯВЖ БАЙ

Холбоотой мэдээ

Back to top button