Нийгэм мэдээ

Г.Гантулга: Хулангийн чихмэлийг арваад хоног хийсэн, анхных болохоор алдаа бий

Дорноговь аймгийн музейн чихмэлч, сэргээн засварлагч Галбадрахын Гантулга хулангийн чихмэлийг бүтээсэн нь цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад буй.

Тэгвэл уг чихмэлийг бүтээсэн Дорноговь аймгийн музейн сэргээн засварлагч Г.Гантулгатай холбогдож бүтээлийн талаар тодрууллаа.

Тэрбээр, "Энэхүү хулангийн чихмэлийг анх удаа хийсэн. Арав гаруй хоногийг зарцуулсан, анхны том хэмжээний чихмэл учраас алдаа их бий. Дараагийн удаа илүү сайжруулж хийх бодолтой байна. Чихмэл хийхийг анх сурч байхад хөөс, сүрэл зэргийг ашигладаг байсан бол одоо хэмжээг нь аваад гадагшаа захиалга өгч их биеийг нь хийлгэх боломжтой болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button