Нэг л хүн амьдардаг Америк тосгон

АНУ-ын Небраска мужид Монови нэртэй жижигхэн тосгон оршдог. Сонирхолтой нь тус тосгонд нэг л хүн амьдардаг байна. 88 настай Элси Эйлер бол тус тосгоны цорын ганц оршин суугч.
Монови 1930-аад онд төмөр зам хөгжүүлэлтийн тосгон байсан юм. “Travel and Leisure” сайтаас харвал тухайн үед тосгонд 120 гаруй бизнес, дэлгүүр, ресторан үйл ажиллагаа явуулдаг байжээ. Төмөр зам хөгжүүлэлт дууссаны дараа Моновийн хүн ам буурсаар буурсаар зөвхөн Рүди болон Элси Эйлер нар л аж төрдөг болсон юм.

Түүний нөхөр Рүди 2004 онд нас барсны дараа Элси орь ганцаараа Моновид амьдарч иржээ. Элси нэг хүн амьдардаг тосгоныг нь үзэхээр ирсэн хүмүүст зориулж хоолны газар ажиллуулдаг байна.
Тэнд Элси долоо хоногийн зургаан өдөр ажилладаг юм. Үүнээс гадна тэрбээр Монови дэх цорын ганц татвар төлөгч, татвар хураагч аж. Элси жил бүр Небраска мужийн засгаас санхүүжилт авахын тулд хотын замын төлөвлөөг гарган, тайлагнах ажил хийдэг байна. Тэрбээр “Nebraska Public Media”-д “Би энд аз жаргалтай байдаг. Эндээс өөр газар амьдрахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CBS Austin
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
google-s харсан хүн амьдрахад боломжийн сайхан газар байна 4-н замын уулзварих буйдхан юм. М�##� м�##�л�##�в�##� устай ундтай сайхан л газар байна. Даан ч тари�##�ангийн газар болохоор м�##� тэжээхгүй гэх байх даа
Сайхан газар байнаа.Тайван амг�##�ан амьдрахад боломжийн.Мэдээлэл өгсөнд баярл�##�аа
Боломжтой хүмүүс нь энэ түгжрэл, утаанаас гарч тэнд очиж хөгшинд хань болвол яасын. Ккк