МИК $225 саяын шинэ бондыг олон улсад арилжжээ

"МИК ОССК" ХХК 225 сая долларын шинэ бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжсан үйл явдал боллоо. Энэ нь 2021 онд гаргасан "Reg S Notes"-ийн 170,431,000 ам.доллар буюу 80.37 хувийг солилцох захиалгыг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ "Deutsche Bank AG" болон "Korea Investment & Securities Asia Limited" компанитай хамтран 52,515,000 ам.долларын бонд нэмж гарган нийт 225 сая ам.долларыг татан төвлөрүүлж чаджээ.
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд хөрөнгийн зах зээл, хуулийн зөвлөх компаниуд болон МИК-ийн ТУЗ, мэргэжлийн хамт олон оролцсон байна. МИК нь ОУ-ын хөрөнгийн зах зээлээс ийнхүү гурав дахь удаа бонд гаргасан нь компанийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэж, итгэл хүлээсэн хэвээр байгааг илтгэж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИК гэж монголын ипотекийн корпораци мөн үү? Мэдэх, мэдэхгүй олон хүн байгаа байх, хэд хэдэн өгүүлбэрээр бичсэн мэдээндээ ганц өгүүлбэрт нь ч болтугай ядаж компанийн нэрийг �##�бан ёсны товчлолоос нь гадна дэлгэрэнгүй биччихсэн бол ойлгогдохоор байж дээ.