АНУ, Япон хамтран түүхэн интервенц хийсэн ч иений ханшийн сулралтыг тогтоож чадсангүй
Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө АНУ болон Япон хамтран иений ханшийг дэмжих түүхэн интервенц хийсэн. Гэвч одоо иений ханш тэр интервенцийн үр дүнд авсан өсөлтийнхөө тал орчмыг алдаад байна. Учир нь иен ханш олон арван жилд үзэгдээгүй түвшинд хүрч, сулрахад хүргэсэн суурь хүчин зүйлс өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм.
Одоогийн байдлаар ам.доллар 159 иен орчмоор арилжаалж байна. Интервенц хийхийн өмнө ам.доллар 163 иенээс давсан байсан бол интервенцийн дараах өдрүүдэд чангарч, 155 орчимд хүрсэн.
“Monex Group” фирмийн захирал Жеспер Колл “Интервенц зах зээлийг цочроосон ч мөнгө хамгийн өндөр ашигтай зүг рүү урсдаг гэсэн санхүүгийн үндсэн хуулийг өөрчилж чадсангүй. Японд зээлэх авах өртөг гадаадын зах зээл дэх хүүгээс доогуур хэвээр байгаа цагт carry trade сэргэсээр байх болно” гэж хэлжээ. Carry trade гэдэг нь Японд бодлогын хүү бага учир иенээр зээл авч, гадаадын өндөр ашигтай капиталд хөрөнгө оруулах арилжааг хэлдэг.
Иений ханш суларч буй асуудлын голд Япон болон АНУ-ын хөрөнгө оруулалтын ашгийн зөрүү байгаа. АНУ болон бусад зах зээлтэй харьцуулахад Японд бодлогын хүү маш бага хэвээр байгаа хөрөнгө оруулагчид иенээр carry trade хийж буй нь ханш сулрах гол шалтгаан болж буй.
АНУ-ын засгийн газрын бондын өгөөж өсөж, газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа нь иений ханшид нэмэлт дарамт болж байна. Үүний улмаас долларыг дэмждэг макро эдийн засгийн хүчин зүйлсийг хүчирхэгжиж байгаа юм.
“State Street Global Advisors”-ийн бонд, валютын ахлах стратегич Масахико Лүү “Интервенц зах зээлийн хүлээлтийг амжилттай өөрчилж, АНУ, Японы бодлогын уялдаа холбоо урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг харууллаа. Гэхдээ энэ нь ам.долларын ханшийг дэмжиж буй бондын өгөөжийн зөрүүтэй байдлыг арилгаж чадаагүй” гэж хэлжээ.

АНУ-ын засгийн газрын арван жилийн хугацаатай бондын өгөөж 4.686 хувь байгаа бол Японы арван жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 2.846 хувьтай байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах томоохон хөшүүрэг болж байна.
Одоо хөрөнгө оруулагчид Японы Төв банкны хийх алхмыг хүлээж эхэллээ. Тус банк есдүгээр сард мөнгөний бодлогын хурал хийх товтой.
“Monex”-ийн Коллын хэлэхдээ Японы төв банк бодлогын хүүгээ нэмэхээс татгалзаж буйд хөрөнгө оруулагчид гайхаж байна гэжээ. Тодруулбал банкны системийн нөхцөл байдал эсвэл Японы асар их хэмжээний өр нь бодлого боловсруулагчдыг хүүгээ өсгөхөөс цааргалахад хүргэж байгаа юу гэж хөрөнгө оруулагчид асуух болсон байна.
Япон бодлогын хүүгээ нэмэхгүй эсвэл АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурахгүй бол хөрөнгө оруулагчид carry trade хийсээр байх болно.
Зарим шинжээчид бодлогын хүү болон бондын өгөөжийн зөрүүгээр иений ханш суларч буйг бүрэн тайлбарлах боломжгүй гэж дүгнэж байна. “Credit Agricole CIB”-ийн үзэж байгаагаар хоёр улсын эдийн засгийн хөрөнгө оруулах чадавх тэгш бус байгаа нь илүү гүнзгий асуудал болж байгаа аж.
АНУ хиймэл оюун ухаан болон бусад салбарын төслүүдэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь капитал татсаар байна. Харин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн төлөвлөж хөрөнгө оруулалтын хөтөлбөр хараахан бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.
“Credit Agricole CIB” бичихдээ “Иений ханшийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ өсгөхөөс илүүтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Иений ханш тогтвортой сэргэхэд хүргэхийн тулд Японы хөрөнгө оруулах нь илүү сонирхол татахуйц болох шаардлагатай байж магадгүй юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид ашиг хайж гадаадын зах зээл рүү харахын оронд дотооддоо хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ.
Ийм учир АНУ, Японы хийсэн интервенц нь иений ханшийн уналтыг эргүүлэх бус хурдсахаас хамгаалах хэрэгсэл болж байна. “State Street Global Advisors” фирмийн Лүү хэлэхдээ ам.доллар 160 иений босгыг давах нь Японы эрх баригчдад улс төрийн хувьд давж болохгүй шугам гэжээ. Ийм учир иений ханш дахин эрчимтэй суларвал эрх баригчид нэмж интервенц хийх магадлалтай байна.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yapon ulsiin asar ih ur bas bodlogiin huu nemekh bolomjid nuluulj baigaa ni todorhoi, amarhan shiideh asuudal bish yum bn
Интервенц хийлээ гээд зах зээлийн суурь нөхцөл өөрчлөгдөхгүй юм байна. Хүүгийн зөрүү хэвээр байхад иен яаж тогтвортой чангарах вэ дээ
Ienii hanshig zgr turiin mungu oruulaad togtooh geed nemergui yum bn, suuri shaltgaanaa l oorchloh heregtei
Мөнгө угаасаа өгөөж өндөртэй газар луу явна гэдэг нь энд маш тод харагдаж байна. Интервенц бол түр зуурын арга хэмжээ болохоос шийдэл биш
160 иений босго Японд улс төрийн дарамт болж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ босго хамгаалахын тулд байнга интервенц хийх нь хэр удаан үргэлжлэх бол
Amerikiin bondiin ogoozh Japanыхaас hamaagui undur baihad carry trade zogsohgui ni oilgomjtoi, neg udaa mungu tsatsaad l shiidehgui
Интервенц хийсэн мөнгө нь хаашаа урсаж байгааг харахаар зах зээлтэй хүчээр тэмцэх ямар хэцүүг харуулж байна
Ien sulraad baih tusam importiin une nemegdej, ard irgeded ni l daraa ni medregdene. Turiin bodlogo ni irgediin amidrald shuud nolooldog yum bn
Yapon bank huugee nemekhgui geed baival zah zeel ooroo shiidveree gargana shuu dee, intervenc bol tur zuur l
Япон улс зөвхөн валютын ханш руу биш эдийн засгийнхаа өрсөлдөх чадвар руу анхаарах хэрэгтэй болжээ
Yapon bank huugee nemekhgui geed baival zah zeel ooroo shiidveree gargana shuu dee, intervenc bol tur zuur l
Япон улс зөвхөн валютын ханш руу биш эдийн засгийнхаа өрсөлдөх чадвар руу анхаарах хэрэгтэй болжээ
Интервенцийн дараа 163-аас 155 хүрсэн ч буцаад 159 болсон нь арга хэмжээний нөлөө хэр богино байсныг харуулж байна
Amerik hurungu oruulaltiin chigleleer iluu ih bolomj uusgeed baihad Japan mungu tatah gej baival dotoод orchnoo l saijruulah heregtei
Ханшийг хүчээр барих тусам нөөц хөрөнгө л зарцуулагдана. Харин зах зээлийн шалтгаан нь хэвээр байвал эцэст нь ахиад л суларна
Ene dor neg ih medegchid
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Улс нь тэр чигээрээ эрчгүй болж байгаагийнх юм болов уу? Насжилт…
Япон хүмүүс мундаг гэж боддог худлаа л юм бна. Тооцоо судалгаа мэдлэг боловсрол монгол хүмүүс бараг илүү эрсдэл хийх чадвараараа хамаагүй илүү л юм бна.