НИЙГЭМНийгэм мэдээ
Маргаашаас гурван өдөр Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг хязгаарлана
Маргаашаас буюу энэ сарын 23-наас 24, 25-ны өдрүүдэд Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгаан хэрэглэгчдийн хангамжийг сайжруулах зорилгоор томоохон ажлыг хийхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх ажлыг 2026 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэх аж.
Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид есдүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.