НИЙГЭМ

Л.Чинбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, таван адуу дайрч алжээ

"Гацуурт"-ын Л.Чинбат гурав хоногийн өмнө |2026.09.01| Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодон явахдаа таван адууг дайрч алсан байна.

Тухайлбал, Л.Чинбат өөрийн эзэмшлийн "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас зүүн хөлөндөө бэртэл авч, Цагааннуур сумын эмнэлэгт анхан шатны тусламж аваад Улаанбаатар буцсан байна.

Мөн таван адууг дайрч алсан ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах процесс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж байна.

Эргэн сануулахад, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат өмнө нь бусдыг машинаар дайрах оролдлого хийж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр энэ үйлдлээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна" хэмээн тайлбарласан байдаг.

Энэ хэргийг хуулийн байгууллага шалгасны үндсэн дээр шүүхээс Б.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний зорчих эрхийн хоёр сар хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм.


Хууль | Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.15.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Үүнээс гадна дайруулсан адууны өртгийг хуулийн байгууллага тогтоосны дараа малаа дайруулсан малчинд нөхөн төлбөрийг олгох юм.

Ташрамд дурдахад, Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан байж болзошгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх процессыг бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хулгайч наранд байх хугацаа нь дуусчихлаа энэ хүний дайрсан адуунууд дандаа аймаг сум улсаас айраг түрүү авч байсан хурдан буянууд.Нэг адуу нь 80 саяар үнэлэгдэх морьд шүү дээрээс нь би маш их сэтгэлээр унаж байна архичин золбин хулгайчийг нэг худагт хорьчихоо.Би энэ алуурчингаас 3 тэрбум төгрөг нэхэмжилнээ энэ муу согтуу золбин алуурчинтай ёстой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана.Чи муу өнгөрсөөн гичий минь адууны хийморь гомдоосон чиний сүйрэл ийнхүү эхэлж байна харсаар байтал бүгд нурна муу хар пяздак гошного нь 333 эргэмэрээ түй пязда

иргэн
иргэн

өө Энэ Чинбат хүн дайрч алахаас сийхгүй гар,,,,бүхнийг Мөнгөөр аргалаад сурцан Этгээд,

Зочин
Зочин

Төрийн ЯХАА-н сангууд, хөнгөлттэй зээлийг 20 иод жил хамж баяжсан, машинаараа хүн дайрахгээд ялгүй үлдэж байсан, бузар амьтан, адуу дайрч бахаа хангаж яваа юм бна !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аливаа хэрэг сайн,муу ч эхэлсэн бол дуулдаг нь жам.муу уйлийн ур нь ирж бн даа

рэрэрн
рэрэрн

хүн алахыг завдсан хэргээр нь ял өгөхгүй бүр охинд нь хэдэн тэрбумаар идэх боломж ман; данх олгоод хужаа нар гэж зэвүүн м бэ

Зочин
Зочин

ene ovgonii aarhal heterlee

Зочин
Зочин

хатуу шийтгээрэй мөнгөтэй хүн гэж дураараа хэрэг тарьж явдаг согтуугаар тх жолоодсон бол бүр хамгийн чангаар шийтгэх хэрэгтэй ард түмэн хуулийнхан хир мөнгөтэй хүн энгийн иргэн 2 ыг шүүдэгийг харна номин батэрдэнэ 2 ч хөлөө хугартал дээгүүр гүйнэ дээ

Зоо
Зоо

Хагартлааа баяжсан болхооорооо үнэтэй том машинтай байхдааа

Зочин
Зочин

Энэ одоо ямар хаширдаггүй "согтуу толгой" вэ? Монголын маань бэлэгдэл морь. Аймшигтай сонсогдож байна. Мөнгөтэй л бол хариуцлагаас бултдаг байж болохгүй.

Зочин
Зочин

HAIRAN SAIHAN 5 ALTAN AMI ALTAN TUURT ADUU MIN . MUU HULGAICH TER CHIGTEE UHEEESEIIIII

Зочин
Зочин

Хүн дайрчаагүй нь яамай даа. Нөгөө моьтой хүн дайрна гээд хөөдөг туулгадаг гажиг гар мөн биз дээ ?

Холбоотой мэдээ

Back to top button