Нийгмийн

“Цахим орчинд хүний нэр төр, хувийн нууцыг задруулах нь хуулийн хариуцлага дагуулна”

Одоогоос 24 жилийн өмнө Үг” сонины сэтгүүлч 23-хан настай, бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг ДОХ-той хэмээн худал мэдээлэл нийтэлснээс болж, залуу бүсгүй нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байсныг уншигчид мартаагүй биз ээ. “ДОХ-той монгол дахин хоёроор нэмэгдлээ” гэсэн гарчигтай уг нийтлэлд Дархан-Уул аймагт амьдардаг 23 настай эмэгтэйг ХДХВ/ДОХ-той гэж бичсэн бөгөөд энэ нь худал мэдээлэл байсныг тухайн үед ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоосон ч нөхөр нь түүнийг зодож аминд нь хүрсэн гашуун манай улсад сургамж бий...

Хүний эрүүл мэндийн талаарх эмзэг нарийн мэдээлэл цахим орчинд тархахад нэр хүндэд нь сэв суулгаад зогсохгүй, хувийн нууц нь зөрчигддөг болсон, өнөө цагт. Ялангуяа хүнийг ямар нэг өвчтэй хэмээн нэр, зурагтай нь мэдээлж нийтлэх нь баталгаагүй мэдээллийг түгээсэн үйлдлээс гадна хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг задруулсан асуудал юм.

Гэтэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, мөн ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг үндэслэлгүй, худал болохыг мэдэгдсэн. Тус төвийн зүгээс уг мэдээллийг хүний нэр төрд санаатайгаар халдсан хуурамч мэдээлэл гэж тодорхойлжээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр ХДХВ-ийн халдвартай иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл нууцлалын өндөр түвшинд хамгаалагддаг. Оношилгоо, эмчилгээтэй холбоотой мэдээлэлтэй ажилладаг эмч, мэргэжилтнүүд нууцын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд онош баталгаажсан тохиолдолд өвчтөнд мэдээлж, холбогдох баримт бичгийг хөтөлдөг байна.

-Хүний эрүүл мэндийн мэдээлэл хуулиар хамгаалагдсан-

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд эрүүл мэндийн мэдээллийг хүний эмзэг мэдээлэл гэж тодорхойлсон. Үүнд хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээлэл багтдаг. Мөн эрүүл мэндийн мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.

Тиймээс тухайн хүн ямар өвчтэй эсэх, ямар онош тогтоогдсон, ямар эмчилгээ хийлгэсэн зэрэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтэд дэлгэх нь энгийн нэг мэдээлэл түгээх асуудал биш. Мэдээллийг ямар зорилгоор, ямар үндэслэлээр цуглуулсан, боловсруулсан, ашигласан болон бусдад дамжуулсан эсэх гээд бүх шатлалд дээрх хууль үйлчлэх юм.

-Хүний нэр төрд халдсан агуулгатай 30 орчим гомдол энэ жил ХЭҮК-т ирсэн-

Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний хувийн мэдээлэл хамгаалах эрхийг хангах чиг үүргийн хүрээнд иргэдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэдэг. ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас бид тодруулга авсан юм. Тэрбээр "Комисс зөвхөн иргэдийн гомдлыг хүлээн авах бус, цахим сүлжээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй мэдээлэлд тухай бүр хяналт шалгалт хийдэг. Хүний эмзэг мэдээлэл буюу хувийн мэдээллийг олон нийтэд задруулбал хуулийн хариуцлага хүлээдэг. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарахаас өмнө худал мэдээлэл тараасан үйлдлийг хуучин Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг байсан бол одоо энэ зохицуулалтыг түдгэлзүүлсэн. Манайд энэ жил гэхэд 30 орчим ийм гомдол ирснийг бид холбогдох газрууд руу уламжилсан.

Гэвч одоогоор цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хандсан тохиолдолд шийдвэрлэх эрх зүйн тодорхой гарцгүй нөхцөл үүсээд байна. Тиймээс хүний нэр төр, алдар хүндэд халдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгосон эрх зүйн зохицуулалтыг яаралтай бий болгох шаардлагатайг хэллээ.

Өөрөөр хэлбэл, хүний хувийн мэдээлэл цахим орчинд ил болсон эсэхээс үл хамааран тухайн мэдээлэл хуулиар хамгаалагдсан бол зөвшөөрөлгүйгээр цааш түгээх эрх үүсэхгүй.

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг зохицуулдаг. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Харин уг гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан үйлдсэн, эсхүл албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байна.

Мөн хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авах, боловсруулах, бусдад дамжуулах, задруулах үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.

Цахим орчинд худал мэдээлэл богино хугацаанд олон хүнд хүрдэг. Анхны нийтлэгч мэдээллээ устгасан ч бусад хэрэглэгчийн хуваалцсан, хуулбарласан хувилбарууд үлдэх боломжтой. Үүний улмаас тухайн хүний нэр хүндэд учирсан хохирлыг арилгах, мэдээллийг бүрэн устгуулахад хүндрэл үүсдэг.

Тиймээс бусдын өвчин, онош, эмчилгээний талаарх мэдээллийг баталгаагүй эх сурвалжаас авч нэр, зураг зэрэг таних мэдээлэлтэй нь холбон нийтлэхээс татгалзах нь хүний эрхийг хүндэтгэх төдийгүй хууль зөрчихөөс сэргийлэх үндсэн шаардлага юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨСҮТ-өөс мэдээлэл алдагдсан уу эсвэл хүмүүс зүгээр л зохиож яриад байна уу, учрыг нь олооч ээ

Зочин
Зочин

Сошиалд хайк, лайк авах гэж бусдын эмзэг мэдээлэл, хувийн нууцыг худал үнэн нь мэдэгдэхгүй шэйрлэдэг хүмүүс заавал хуулийн хариуцлага хүлээх ёстой

Зочин
Зочин

ХЭҮК нь гомдол авахаас цаашгүй, цагдаа нь шийдэх эрх зүйн гарцгүй гээд сууж байж болохгүй ээ, хуулиа хурдан тодорхой болгооч

Зочин
Зочин

Сүлжээгээр дүүрэн хүн гүтгэсэн юмнууд яваад байхад цагдаа нь яаж ч чадахгүй хараад сууж байдаг ямар сонин төр вэ

Зочин
Зочин

Ene chine odoo ter tsagdaa shuuhiin buruu shd. Yu ch hiij chadhgui bj bas bolovshrol yor ni hurehgui bn le

Зочин
Зочин

Хүний нэр төрд халдаж байхад эрх зүйн гарцгүй гээд сууж байдаг ХЭҮК гэж яг юу хийдэг байгууллага юм

Зочин
Зочин

24 жилийн өмнөх хэргийг одоо хүртэл яриад зохицуулж чадаагүй л явж байдаг, манай хуулийнхан ёстой ажлаа хийхгүй юмаа

Зочин
Зочин

zuer l torgood ungoroh bish strictly horih yal ogoh hgte shd

Зочин
Зочин

Хүний эрх ярьсаар байгаад давраачихсан, одоо чанга хууль л хэрэгтэй байна

Зочин
Зочин

tsagdaa shuuhiinhen zger l ashig sonorholoo hardag, egiig ch yaj chij chadahgui

Зочин
Зочин

ene zarim sait spem senatcor nuud eer hiih ajil alga uu huni xuvin nuutc zaatss

Зочин
Зочин

Ene baidalaaraa bol barag huniig alj bj huulijidoh yum bna l daa xxa

Зочин
Зочин

zamiin tsagdaa n hurtel huuli arai deer medne, ene huulchid yamar ch chadvargui

Зочин
Зочин

Хүний амь сүйтгэсэн хэвлэл мэдээллийнхэнд яагаад чанга хариуцлага тооцдоггүй юм бэ

Зочин
Зочин

Ямар ч баримтгүй мэдээлэлд шууд итгээд цаашаа сохорсон юм шиг шэйрлэдэг хүмүүс арай л байна

Холбоотой мэдээ

Back to top button