Тойм | Н.Учрал Л.Оюун-Эрдэнэ нарын 30-ийн талтай учраа олохоос өөр аргагүйд хүрэв
Агуулгын хураангуй
- Намрын ээлжит чуулганаа нээсэн ч хуралдаж чадсангүй,
- ХЗДХ-ийн сайдаа огцруулсан ч орны томилгоог нь албажуулж чадсангүй,
- Төсвийн тодотголоо өргөн барьсан ч ээлжит бус чуулганаар үр дүнд хүрээгүй, ээлжит чуулганд хэлэлцүүлж чадахгүй долоо хоног өнгөрлөө.
Энэ амралтын өдрүүдэд Н.Учрал МАН-ынхаа хуваагдлын асуудлыг цэгцэлж, учраа олохгүй бол ирэх долоо хоногт ч ирц бүрдэхгүй, удаан үргэлжилвэл Засгийн газрыг унагах АН-ын акц өргөжих шалтгаан болно.
Агуулгын дэлгэрэнгүй
3.5 тэрбумын дуулиан дэгдээсэн ээлжит бус чуулган даваа гарагт хаасан. Угтаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, батлахаар эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Иймд мягмар гарагт буюу |2026.09.15|-нд албан ёсоор нээлтээ хийсэн намрын ээлжит чуулганы хамгийн эхний хэлэлцэн батлах асуудал төсвийн тодотгол болсон.
Энэ долоо хоногт гурван удаа УИХ-ын ээлжит чуулганыг хуралдуулах тов байсан хэдий ч нээлтээ хийснээс өөр гавьяагүй, ирцээ ч бүрдүүлж чадалгүй ирэх долоо хоног руу давуулчихлаа.
Хуульд зааснаар УИХ-ын чуулган хуралдахын тулд нийт гишүүдийн 50-иас дээш хувь буюу хамгийн багадаа 64 гишүүн ирцээ бүртгүүлэх шаардлагатай. Ирц бүрдэхгүй байгаа нь өнгөн талдаа УИХ дахь намын бүлгийн даргын чадваргүйгийнх, нөгөө талд Н.Учрал Засгийн газрынхаа гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаа хэлэлцүүлж чадахгүй байгаа нь нам дотроо хүчгүйдсэнийг нь харуулж байна.
Н.Учралын танхимд 30-ийн талын таван сайд буй. Нэрлэвэл, С.Амарсайхан, Б.Алдаржавхлан, Ч.Номин, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир.
Тэднээс нэгийг нь сугалчихсан, оронд нь 30-ийн талаас урваж 38-д нэгдсэн Г.Тэмүүлэнг томилж буй нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дургүйг хүргэв. Ирцээрээ тэргүүлдэг А.Ариунзаяа гишүүн хүртэл чуулганаа тасалж, 30-ийн талаас нийт 16 гишүүн хуралдаанд суусангүй. Тэдэнд хүч нэмж, Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний эвслийн гурван гишүүний хамт ирцээ бүртгүүлсэнгүй.
30-ийн талын сайд нараас Б.Алдаржавхлан 14.00 цагийн чуулганд аль эрт 11.00 цагт ирцээ бүртгүүлж, огцорсон С.Амарсайхан тасалж, Ц.Идэрбат орон нутгийн томилолтод явж, Ч.Номин, Ц.Сандаг-Очир нар нэг цаг хүртэлх хугацаанд хоцорч орж, ирцээ бүртгүүлжээ.
Хөшигний ард, Н.Учрал 30-ийн талын сайд нараас "шүд сугалсаар" байх нюанс яригдаж байна. Одоогийн байдлаар АТГ-т шалгагдаж байгаа Ч.Номингийн гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
Мөн орон нутгийн томилолттой гэх агуулгаар пүрэв гарагийн чуулгандаа суугаагүй Ц.Идэрбатын эсрэг акц эхлээд байна. Тухайлбал, өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа 21 аймгаас ирсэн малын эмч нар вакцины санхүүжилтээ авахыг шаардаж буйгаа илэрхийллээ. Гурвалсан гэрээгээ төр биелүүлэхгүй, малын эмч нарын ажлыг үнэлэхгүй, 3 тэрбум гаруй төгрөгөөр хийсэн ажлынх нь хөлсийг өгөөгүй гэх шалтгааны улмаас Ерөнхий сайдад өргөх бичиг өгөхөө мэдэгдэв. Эл үйл явдал зүгээр нэг давхцал биш ээ.
МАН-ын хуваагдал эрх баригч намын алдааг отож суудаг сөрөг хүчинд сайхан боломж вий
МАН-д 30|38-ын тал бий болоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ийм хуваагдал байхгүй гэж 38-ын тал буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Н.Учрал нарын талын хүмүүс ам нээдэг. Сүүлд МАН-ын генсек ч үүнийг ярьж байв. Харин 30-ийн талынхан бол ийм хуваагдал байгаа талаараа удаа дараа хэлсээр ирсэн. Чуулган эхлэхийн өмнө ч тэд Булганд цуглан, амралтын газарт хоёр хоног амрахдаа "Улс орныхоо талаар ярилцсан" гэх.
Эл хуваагдлаа бушуу засахгүй бол Н.Учралд халгаатай. Түүний Засгийн газар байгуулагдаад таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Анх танхимаа бүрдүүлсэн цагаас нь эхэлж огцруулах талаар ярьсаар байгаа АН-ынхан дуулианд ₮3.5 тэрбумын санхүүжилтийн агуулгыг ярьсаар, Н.Учралыг "итгэл үзүүлэх тогтоолоо УИХ-д оруулж ир" гэх шахалт үзүүлчхээд харзнаж байна.
МАН хагарал бутралын асуудлаа нэг тийш болгохоор 590 гишүүнтэй бага хурлаа хуралдуулахаар болсон гэх мэдээлэл бий. Одоогийн байдлаар өдөр, цаг нь тодорхойгүй. Тус хурлаа эл өдрүүдэд хийж, Н.Учрал 30-ийн талынхантайгаа гар барих хэрэгцээгээ гүйцэлдүүлэхгүй бол МАН-ын дотоод хагарал эрх баригч намын алдааг отож суудаг сөрөг хүчинд сайхан боломж болох вий.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Царай нь ээ… бүүр нэг төрөлхийн гуйлгачин, хулгайч, данх!
Сайн уу Эби
Төрөлхийн гэмт хэрэгтэн царайтай л хүн юмдаа, ах Баатар нь ч ялгаагүй ш дээ…..
30-n taliin saiduudiig bugdiig ni hoo dandaa shantaajchin novshnuud shuu
OYUERDENE BOL HARAHAAS BUULJIS HURMEER MUUHAI HUN SHUU DEE
Данх Аб,херо,нян салж өгдөггүй хүүрэн толгойнууд юм даа.Монголыг бүр мөсөн сүйрүүлэх гээд байгаа юм бна л даа.яасан идэж ууж ханадаггүй бирдүүд вэ.
Наймаалцаж улс орныг удирдана гэж..!? Энэ арай арай....!
Их хурлаа тараа
Данх мэт хоосон толгойтнуудаа зайлуулах хэрэгтэй дээ.
Анхнаасаа яагаад 3.8 тэрбумыг ээжийнхээ сургуульд хуваарилах гэж зүтгэсэн юм бэ? Энэ чинь л отказ болчихлоо. Огцрох хэмжээнд хүрчихлээ.
Тэмүүлэн өөрийн гэсэн үзэл бодолтой зарчимтай залуу улааныг үзэж урваж шарыг үзэж шарвадаг хүн биш
30ын талыг фракцаар нь намаас хөө!!
Хөөгөөд ЗГазар онгцорно дараа УИХ тарна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
30 тайгаа эвлэрэхгүй бол ЗГ огцрохоос өөр аргагүй болно доо . Энэ асуудал их сунжирвал УИХ тарахад хүрэх байхдаа . Тэднийг намаас хөөвөл дараагийн сонгуулиар далаараа цэвэр тавиулах байхаа
энэ фашист улс үндэстний эв нэгдлийг бусниулагч гахай ширээний хүүхнийг шалгаж шоронд хатаагаачээ
Уурын зуухны галчтай тохиролцоо хийж доошоо оржээ
Учрал банди Оюук руу их гүйж байна гэсэн. Ичдэггүй урьаач шарваач хүн дээ. Eр нь бол хөзөр Оюукын гарт байгаа шүш, Хүүк бол өнөөдөртөө л ялсан төдий
Урвагч хулгайчидтай тохиролцоно, буулт хийнэ гэж яаж болдог юм. Төмөр нударгаар үзүүл!
Яасан царай алдсан юм бэ?
Юун 30-ийн тал вэ? 126 гишүүнтэй, холимог сонгуулийн тогтолцооны гажуудал илэрхий боллоо. Жагсаалтаар оруулж ирсэн гишүүд төрийг хямралд оруулж бн. Тэд олонхи суудал авсан намаа ч, иргэдийн нийтлэг эрх ашгийг ч бодохгүй бн! Тэд зөвхөн жагсаалтад оруулж өгсөн АБ, ОЭ 2-т үйлчилж бгаа нь УВАЙГҮЙ! Тиймээс цаашид намын квотоор жагсаалтад оруулж ирсэн гишүүн нам, иргэдийн эсрэг ажиллавал нам нь эргүүлэн татах нь зүйтэй! Учир нь тэднийг иргэд сонгоогүй. Намд нь итгэл үзүүлж саналаа өгсөн. Тиймээс эргүүлэн татаад дараагийн хүнээ оруулж ирэх эрхийг хуульчилмаар бн. Нөхөн сонгууль, элдэв зардал хэрэггүй. Намд нь эрх нь байх ёстой юм бн.
Мэхт мэхэндээ гэдэг л болж бна .Ерөнхийлөгчийн болон УИХ,Орон нутгийн сонгуулийг удирдан Ялалтыг түүчээлсэн нөхдөө Албан тушаал,ашиг сонирхолын төлөа Түгжилдсэн Учрал,Бямбацогт бусдуудыг 38-ын талынхан л НАМ-аасаа ХӨӨГДӨХ болзлоо өөрсдөө Хангачихаад Буруугаа бусад руу чихэх нь Монгол хүний ёсонд байхгүй ЖУДАГГҮЙ нөхдүүд гэдгээ Түмэн олонд өөрөө өөрсдийгөө Хэлээд тодорхойлоод өгчихөад Одоо олон юм яриад яахав дээ .УИХ тарах хэрэгтэй
Ene danh ene olon jil bolhod ene ulsiin.ediin zasag irgediin amidraliig yamarhuu hemjeend. avaachiv, ulgeriin yum yrij hooson hoshgoruulsaar duusah shiv ,haanaas I'm hogiin yum ch garaad irsiin yamarch garal uusel baihgyi ah duuseeree niilj ulsiig tsulmuh shiv ,muu hund ug buu duulga muhar uhert hudag buu uzuul gej...Uneheer uls ornoo gesen setgeltei yum bol indeed gatsaagaad shantaajlaad baihgui bizdee eh oron, irgediin amidral ene balaid tui ch hamaagyi.yum baina.
Баян айлын зовлон мэдэхгүй, өлсөж үзээгүй, боловсрол нимгэнтэй Н.Учрал гуайг хурдхан огцруулаач ээ, иргэдээ алагчлан үзээд л өөр өөр нэмэлт хийгээд, сонгуулийн шоу хийгээд байна уу?
Что за перевод?Ничего не понятно!Лучше не переводить.Смешно и стыдно!
Ард олноо сэтгэл зүйн хямрал руу түлхсэн хамгийн муу их хуралш дэ. 2 тал болоод ч бх шиг ямар зодоо хийж дайн болох гэж бгаа биш дэ ухаан саруул бж учраа олцгоогооч ээ. Энэ ахмад улс төрчдөд их учир бх шигээ чадахгүй, болохгүй бол тарсан нь дээрээ.
МАН гэж жинхэнэ улс төрийн тавцангаас арчиж хаявал таарах бүлэг хулгай мафи. Монголын төлөө хөдөлнө гэж бодохын ч хэрэггүй,эд нарын хэргийг саын илчлээд хуу хамж шоронд нь суулгасан цагт л монголд арай өөдрөг ирээдүй ирж магад