Цагаан ордон руу нэвтрэхийг хориглосон тул “CNN”, “MS NOW”, “Politico” агентлаг Трампын захиргааг шүүхэд өгнө
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “CNN”, “MS NOW” болон “Politico” агентлагийг худал мэдээлэл тараадаг хэмээн буруутгаж, Цагаан ордон руу нэвтрэхийг хориглосон юм. Тэгвэл тус гурван агентлаг Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалсан үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхийн тулд Трампын захиргааг шүүхэд өгч байгаа гэдгээ даваа гарагт /2026.09.21/ мэдэгджээ.
Тэд хамтран мэдэгдэл хийхдээ “Цагаан ордон бидний нийтлэл, сурвалжилгуудыг эсэргүүцсэн тулд урьдчилж мэдэгдэлгүйгээр манай сэтгүүлчдийн мандатыг хүчингүй болгосон. Энэ явдалтай тэмцэлгүй орхивол хэвлэлийн эрх чөлөө, засгийн газрын оролцоогүйгээр мэдээлэл авах эрхэд заналхийлнэ” гэсэн байна.
Харин Трамп өөрийн шийдвэрийг өмгөөлж сошиал хуудас дээрээ мэдэгдэл гаргахдаа “Чөлөөт хэвлэлийг би эрхэмлэж явдаг. Цагаан ордон чөлөөт хэвлэл рүү халдаагүй. Харин хуурамч мэдээг онилж байна. Авлигад идэгдсэн, зорилтот, хяналтаас гарсан зохион байгуулалттай худал мэдээлэл. Энэ нь манай үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа учир одоо зогсоох ёстой” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.