НИЙГЭМНийгэм мэдээ
16:00 цагийн байдлаар зам тээврийн зургаан осол болж, хөдөлгөөн удаашраад байна
Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт зургаан зам тээврийн осол бүртгэгдлээ. Эдгээр осол саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.
Б.САНАА

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бэлддэг болгохгүй бол бүгд ямарч наад захын дүрэм журамаа мэдэхгүй хөдөлгөөнд оролцох соёлгүй эгнээ байр ч зөвэдэлж чадахгүй машинаа зогсоол зөмд зөв байрлуулж чаддагүй бас дээр нь утасаа оролдоод явдаггүй ийм жолооч барих эрх авсан хүмүүсээс болж түгжирэл маш их үүсдэг шүү
Замын цагдаагийн газар Анхааралдаа авч жолооны ард утас барьж бгаа хүмүүсд хатуу хариуцлага тооц жолооны сургалт шалгалтыг чанаржуулах арга хэмжээг Яаралтай авах хэрэгтэй бна
Хаана гэдгээ бичмээр юм
Приүстэй оркууд л аваар, зөрчил гаргадаг.. Дүрэм мэдэхгүй, бэлчээрт явах үхэртэя л адил.
Жолоо барьж байгаа хүмүүсийг харахад 1 гарт нь машины руль нөгөө гартаа утасаа барьчихсан харагддаг яаж замаа харж анхааралаа хуваарилж яваад байгааг ойлгодоггүй шүү,зарим нь утасаа маажиж яваад урсгал сөрнө,үнүй бол хүний урдуур дарж орно ингээд авто осол дорхноо болчихно,ЧИХЭНДЭЭ ЧИХЭВЧЭЭ ЗҮҮГЭЭД ЯВЦГААЯЛДАА ХҮМҮҮСЭЭ өөрийгөө болон БУСДЫГ хохироож юу хийхэв тиймүү манайхаан
Олон улс орноор явж үзлээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот шиг тоос шороо боссон замбраагүй төлөвлөлттэй хот үзсэнгүй!!! МАН -АН мафиуудын 35- жил гадаадад туршилга судлаад сайн сайхан юм авч үлдсэн юмгүй авилга дээрэм луйвараар булаалдсаар булшилагдаж байх шиг бн!!! Замбраагүй бохир заваан Улаанбаатар!!