17:00 цагийн байдлаар Улаанбаатарын гол замуудад хөдөлгөөний түгжрэл үүсгэсэн 13 зам тээврийн осол гарчээ

Өнөөдөр буюу 12-р сарын 12-ны оройн 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 13 зам тээврийн осол гарсан бөгөөд эдгээр осол нь "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн теле хяналтын камерт бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. Энэ долоо хоногт автозамын түгжрэл нэмэгдсэн нь бага ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тухайлбал,ЕБС-ийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэхэд дунджаар 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Харин улирлын амралт эхлэхэд автозамын түгжрэл 15-20 хувиар багасдаг байна. Сүүлийн хоёр өдөр Бага тойруу, Сансар, 100 айл орчимд түгжрэл нэмэгдсэн нь Их тойруугийн автозамын ачааллаас шалтгаалж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том юм олж харжээ.
Эрхэм мэргэжэлтэнгүүдээ одоо яахав сургуулийг гэрийн цахим шилжүүлэх үү.
МАЛНУУДАА СОЛИОРХОО БОЛЖ ҮҮ ЗАМ НЬ АЧААЛЛАА ДААХГҮЙ БОЛСНЫГ ХАРДАГГҮЙ ХАРЛАГАН МЭРГЭЖИЛТЭНГҮҮДТЭЙ ХОТЫН ЗАХИРГАА ЮУ...