СПОРТ

"Б.Серык өөрийн хүсэлтээр хөлийн цэцийн туслах хийсэн, эрхийг нь сэргээхгүй"

Одоогоос сарын өмнө буюу арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон.

Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Тодруулбал, тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнийг бөхийн барилдааны дүрмийн дагуу зөрчил хэмээн үзэж Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан.

Гэсэн ч түүний барилдах эрхийг дээр заасан хугацаанаас өмнө сэргээх эсэх асуудал яригдаж эхлээд байв. Учир нь түүнийг монгол бөхийн өргөөнд болох сүүлийн зургаан барилдаанд туслах хөлийн цэцээр ажилласны дараа барилдах эрхийг нь сэргээх асуудлаар ёс зүйн зөвлөл хуралдахаар болсон ч одоогийн байдлаар хуралдаагүй байгаа аж.

Энэ асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулахад, "Улсын заан Б.Серык өөрийн хүсэлтээр хөлийн цэцийн туслахын ажил хийе гэсэн. Бид үүнийг нь зөвшөөрсөн. Энэ нь түүний барилдах эрхийг сэргээх үндэслэл биш. Тийм дүрэм журам байхгүй. Харин тэрбээр одоо дахин өргөдөл гаргаж, хүсэлт өгвөл ёс зүйн зөвлөл хуралдах байх" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үзэгч
Үзэгч

Иймэрхүү байдлаар ажиллахаар Маг лжав минь чиний нөлөө, нэр хүнд яаж өөдлөх билээ ! Нэг жилээр хаслаа гэж сүржигнэчихээд л нэг сар болоод сэргээлээ гээд л... уул нь бол Серикийн тэр чинь нэг их эрх нтр хасаад байхаар ч юм биш, анхнаасаа бодитойхон хандах байсым !

Зочин
Зочин

Тэгвэл урд өмнө нь хассан болгоноо ингээд сэргээгээч ичээч эргүү

Батдорж
Батдорж

чихэр боовонд хууртаж байдаг хүүхэд шиг ямар ч сул ёс зүйн хороов дэ, шийдвэр гаргасан л бол тэрэндээ үнэнч бай л да, цэцэрлэг шир ёс зүйн хороо байснаас бараг байхгүй байсан нь нэр цэвэр бишүү

Зочин
Зочин

Зальтай казак. Худлаа өөрийгөө магтуулж пост бичүүлээд.

Зочин
Зочин

Сэргээгээд байвал хасах хэрэг юу бнаа Явдаг хар Жорлонгууд аа.

Зочинsongogchid
Зочинsongogchid

zalitai hasag

Судлаач иргэн
Судлаач иргэн

Бөхийн холбоог л татан буулгаи хэрэгтэй..Бөхчүүд иргэний эрхээ эдэлж ханаа хэзээч барилдах эрхтэй..Бөхийн өргөө төсвийн хөрөнгөөр баригдсан тул төрийн мэдэлд хураан авч буулган сургууль цэцэрлэг барих нь зөв ...Бөхийн барилдааныг биeийн тамир спортын салбар байгууллагууд ххряаллаараа зохион байгуулдаг..барилдах эрхийг спортын төв байгууллагыни хүсэлтээр шүүхийн шийдвэрээр хасдаг болно...

Зочин
Зочин

Hasah ni zov hasag ch bai mongol ch bai zalitai ch bai zaligui ch ba i magaljav tanii tumen zov

Рхд
Рхд

Битгии хүнииг яс үндсээр нь ялгаачээ бадарч яасан казак бсан бол бүр насаар хорихуу мугалжаваа

Холбоотой мэдээ

Back to top button