УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ш.Адьшаа: Төрийн албан хаагчдын утасны зардлыг яахаараа төр төлөх ёстой юм


Хуралдааны эхний асуудал болох Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр, "Энэ хууль батлагдсан. Гэхдээ энэ хууль зарим талаараа цаг үеэр олоогүй. Ялангуяа орон нутгийн төр захиргааны байгууллагад маш их хүндрэл учирсан. Үйл ажиллагаа хумигдсан. Үүнд Засгийн газар дүгнэлт хийж оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Урсгал зардал, бичиг хэрэг зэрэгт ямар боломж олгож байгаа вэ. Би буруу сонсоогүй бол зарим алба хаагчдын утасны зардлыг төлнө гэж оруулж ирсэн гэв үү. Төрийн албан хаагчдын зардлыг яахаараа төрөөс төлөх ёстой юм бэ. ЭНэ бол Төрийн албаны хэмнэлтийн тухай хуулиа эргээд зөрчиж байгаа хэлбэр. Машин унааны зардлыг төлж болно. Утасныхаа зардлыг өөрсдөө төлцгөө. Утасны зардлыг шатахуун, бичиг хэргийн зардалд нь шингээх хэрэгтэй" хэмээлээ.

ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж: "Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022.04.29-нд батлагдсан. Батлагдсанаасаа хойш зорилго, үзэл баримтлалдаа хүрсэн. Ш.Адьшаа гишүүний хөндсөн утастай холбоотой асуудал бусад хангамж буюу энэ хуулийн 12-р зүйлээр зохицуулагдсан. Энэ хуулиар төрийн албан хаагчдыг нийтээрээ утас хэрэглэх эрхийг нь нээгээгүй. Тодорхой албан тушаалтнуудад л албаны утас ашиглах эрхийг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл бэлэн байх үүрэгтэй шуурхай албаны алба хаагчийн утасны зардлыг төрөөс хариуцдаг байхаар тусгасан" гэлээ.


Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль

АН-ын бүлгийн саналын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар: "1072 хувьцааны талаарх УИХ-ын тогтоолыг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын хуулиар О.Цогтгэрэл гишүүний ярьж байгаа зөв. Хоёр хүний хэрүүл болж таарахгүй. Женко гэдэг Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар сайд ч тэр. Нийгмийг талцуулахаа больсон нь дээр. "УИХ-ын гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй. Намайг нэг талаас Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө талаас зургаан сараар хуулийг барилаа гээд байдаг. Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орон, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя” гэв.

Мөн “2013 онд баталсан, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд 100 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглуулна гэх заалтыг баталчхаад одоо хууль зөрчсөн гээд цэцэд өгөх асуудал яриад гүйгээд байгаа нөхөд нийгмийг талцуулж, төөрөгдүүлж, шоуддагаа болих хэрэгтэй" гэлээ.


АН-ын бүлэг "Ч.Хүрэлбаатарын хуулийг эргүүлэн татаж, дахин боловсуул" гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ нэгдсэн хуралдаан 14.00 цагт Төрийн ордонд эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын зарим гишүүд хэлэлцэх асуудлын дарааллын талаар үг хэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа аж. Тус намынхан байр сууриа нэгтгэжээ.

Тодруулбал, "Хуудуутай олон заалт орж ирсэн. 100 мянган ам.долларын босгын асуудлыг авч хаясан нь буруу. Тиймээс хууль санаачлагч Засгийн газар хуулиа эргүүлэн татаж, засч боловсруулан дахин өргөн барих шаардлагатай" гэж үзсэн байна. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2024 16:22

Ard tumend hamag achaagaa uuruuleed erh yambig n ed nar edleh yostoi yum uu. Odoo boliyoo davarsan novshnuud

Зочин
Зочин
1 сар 16, 2024 17:53

Ерөнхийлөнчөөс эхлээд төрийн �##�ь ч шатны дарга нарын хувийн гар утасны мөнгийг улсаас төлөхийг хориглох хэрэгтэй. Одоогийн байдлаар яамны сайд агентлагийн дарга мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын захир�##�ууд гар утасны мөнгөө улсаар төлүүлж байгаа шүү.

Зочин
Зочин
1 сар 16, 2024 20:54

Ха ха сонгууль дөхөөд хулгайч луйварчид хөдөлгөөнд ороод л.

Зочин
Зочин
1 сар 16, 2024 22:38

Зочин Ш. Адьшаа таны ярьж байгааг бүрэн дэмжиж байна. Харин УИХ-ын гишүүн таны утасны зардлыг яахаараа бид татварын мөнгөөрөө төлөх ёстой юм бэ? Хариу өгөөч та

Холбоотой мэдээ

Back to top button