Нийгэм мэдээ

Дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Рис: Насанд хүрэгчид илүү олон төрлийн бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байна

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг ЕТГ, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв хамтран Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн Чан сургуулийн илтгэгч, Дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Рис “Сая сая Америкчуудыг аврах шинэ технологи нь электрон тамхи” гэж үзэв.

FDA буюу АНУ-ын хүнс ба эмийн захиргаа, эрүүл мэндийн яамны холбооны агентлагийн шийдвэр нь маш чухал алхам хийсэн гэж дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Рис үзэж байна. Тэрбээр АНУ-ын зах зээлд зөвшөөрөгдсөн электрон тамхийг “аюулгүй” гэж хэлээгүй ч нотлох баримтыг нягталж үзээд бүтээгдэхүүнүүд нь илүү их хортой химийн найрлага агуулсан уламжлалт янжуур тамхинаас бага эрсдэлтэй  гэж дүгнэжээ.

Тэд нийгмийн эрүүл мэндийн төлөө  насанд хүрсэн тамхичдын эрсдэлийг бууруулах тухай чухал шийдвэрийг гаргасан байна. Тиймээс хорт бодисын хордлогыг бууруулдаг никотины “вапинг”-ийн бүтээгдэхүүнийг нийгмийн эрүүл мэндийн чухал хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр, уламжлалт тамхи нь жил бүр хагас сая америкчуудыг үхэлд хүргэдэг. Олон тамхичид тамхинаас гарахыг хүсдэг ч тэдний багахан хувь нь нотолгоонд суурилсан эмчилгээ хийдэг ба эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л тамхинаас гарах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл тамхинаас гарах анхны арга хэмжээнүүд нь үр дүнгүй гэсэн үг юм. Иймд, тамхинаас гарах боломжгүй, эсвэл хүсэхгүй байгаа тамхичдын хэрэгцээг хангах шинэ технологи бидэнд яаралтай хэрэгтэй байгааг онцолсон байна. 

Электрон тамхи болон бусад никотинтой тамхи татах төхөөрөмжүүд энэ тал дээр давуу тал өгч байгаа ч тамхины утааны хорт бодисын хордлогыг бууруулж, насанд хүрэгчдийн тамхичдын хэрэгцээг никотиноор хангадаг, зохицуулалттай төхөөрөмж одоогоор дутагдаж байгааг хэлжээ.

“Дэлхий нийтээрээ хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж буй янжуур тамхинаас татгалзаж,  хор хөнөөл багатай хувилбар руу шилжиж байгаа энэ үед FDA-аас саяхан зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээс гадна насанд хүрсэн тамхи татдаг хүмүүст илүү олон төрлийн бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байна” гэж нэмж хэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь сая сая америкчуудын амь насыг аврахаас гадна магадгүй дэлхийн хэмжээнд хэдэн зуун сая хүн утаат тамхинаас татгалзаж эрүүл мэнд, амь насаа аврах боломжийг олгох болно” гэж Харвардын Их сургуулийн мэдээллийн сайтад нийтэлжээ.

Эх сурвалж: https://www.hsph.harvard.edu/news/hsph-in-the-news/fda-tobacco-pouches-less-risky-than-cigarettes/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button