УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг өнөөдөр 13.30 цагаас шүүнэ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.01.18/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Гэвч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдрийн /2024.01.19/ 13.30 цаг хүртэл хойшилсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, тэдний өмгөөлөгчдийн "гэрч оролцуулах" хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээ аваад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button