Нийгмийн
Өнөөдрийн барилдаанд О.Хангай түрүүлж, Д.Хүдэрбулга үзүүрлэлээ

“Жем Интернэшнл” групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр /2024.01.20/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд улсын аварга Оргихын Хангай түрүүлж, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэжээ.
Харин их шөвгийн дөрөвт улсын начин Б.Лхагвадорж, аймгийн арслан У.Батцоож нар шалгарсан байна.
Наймд улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан хоёрдугаар сарын эхээр Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудаар үргэлжлэх аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.