Нийгмийн
Хилчид цасан суусан таван машиныг олж, найман хүний амь аварчээ

Дорнод аймгаас Халх гол сумын чиглэлд явсан автомашин сураггүй болсон гэх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбараас дэслэгч А.Баасанбат ахлагчтай бүлэг хариуцсан хэсэгтээ эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14.50 цагт салбарын байрлалаас 45 км "Хашаатын цав" нэртэй газарт цасанд суусан 5 суудлын автомашин, 8 иргэнийг эсэн мэнд олж цаснаас татан гаргасан байна.
Иргэдийн амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.