Нийгмийн
Дөрвөн хүүхэдтэй Б.Бат-Эрдэнэд 166 сая төгрөг цугларч, маргааш байрандаа орно

Архангай аймгийн иргэн н.Бат-Эрдэнийн гэргий төрөөд долоо хонож байхдаа 2023 оны есдүгээр сарын 8-нд нас барж, дөрвөн хүүхэдтэй өнчирч үлдсэн тухай мэдээлэл цацагдсан.
Тэрбээр 5 сартайгаас 13 насны дөрвөн хүүхэдтэйгээ айлын хашаа түрээслэн, ажил хийх боломжгүй хүүхдээ харж амьдарч буй. Таван сартай хүүхдийг нь өөрөө харахаас өөр аргагүй эднийх нялхынхаа сүүний мөнгийг ч олж чадахгүй, зутруухан амьдарч байгаа юм.
Тэгвэл монголчуудын сайхан сэтгэлийн тусаар хандивын дансанд 166 сая төгрөг цугларчээ.
Б.Бат-Эрдэнийг дөрвөн хүүхэзтэй нь хамт даваа гарагт байранд нь оруулахаар болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хүйсээр ялга лгүй олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд туслах нь зөв байх. Энэ маягаар явж болж байгаа бол.
Ядарсан зовсон иргэддээ төр нь гараа сунгаж тусалж дэмждэг, задраад байгаад нь төрийн төмөр нүүрээ харуулдаг баймаар. Гэтэл задраад байгааг нь ард түмэн сошиалаар шүүдэг. Өвдөж зовж, өнчирч хагацсан нэгэндээ хандив цуглуулж өөрсдөө л учраа олдог болжээ. Төр төлөөлсөн хүмүүс нь хулгай луйвар муу бүхнээ хийцгээж бужигналдаж байх юм даа.
үр хүүхдээ сайн хүмүүс болгож арчаатай амьдраарай архиууж болохгүй одоогоор авгай авч болохгүй
Яг ийм хүмүүстээ л төр туслах ёстой бсан харин иргэд нь тусаллаа үр хүүхдүүд нь сайн хүн болоосой хүмүүжилтэй бас ажилсаг
Байранд орсон ч гэсэн хүүхдээ хэнд орхиж ажил хийхэв
бодох д асуудал