Хөшигийн хөндийн нисэх буудлын ачаа тараалт иргэдийг бухимдуулав

Онгоцноос буучхаад ачаагаа хүлээсэн иргэд бухимдлаа илэрхийлж байна. Тодруулбал, хоёр онгоц зэрэг газардахад л бөөн оочер дараалал үүсэж, ачаагаа авахад хүндрэл үүсэж буй талаар иргэд мэдээлж байна.
Энэ тухай иргэд “Сахил хүртээд шал дордов гэгчээр шинэ нисэхийн ачаа хүлээн авах хэсгээс ачаагаа авах гэж яг 1 цаг 15 минут хүлээв. Бээжингээс цаг хагас нисээд ирсэн хүн цаг гаруй ачаа хүлээнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Ийм жижигхэн буудал байж хоёрхон онгоц зэрэг буухад л ингэж арчаагаа алдаж байгаа юм чинь ирэх зун олон мянган жуулчин ирэх үед аяллыг нь бухимдуулаад л эхлэх нь байна. Монголчууд энэ ажлыг мэдэхгүй юмаа гэхэд Япончууд чадахгүй байна гэж баймааргүй юм. Үйлчилгээгээ сайжруулахгүй бол өрсөлдөгч буудалтай болгох хэрэгтэй санагдлаа. Буянт ухааг сэргээх ч юм уу” хэмээжээ.
Ташрамд, тус Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг “Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/ хариуцаж явуулдаг билээ. Эл байгууллагад сахилга хариуцлага, ёс зүйн, санхүүгийн, үйл ажиллагааны олон доголдол гарч байгааг бид цувралаар хөндөж хүргэсэн билээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za olon ulsiin niseh gehed languuni ard suusan zahiin avgai nar shig buduuleg humuus suuj bn lee.Humuusee solih jinhene soeltoi zov hun tavihgui bol ichij uhmeer l yum bn lee shu
японууд мөнгөө авах гэж л менежент явуулж байгаа санаатай юм уу хэл мэдэхгүй далимдуулж монголчууд дунд нь ажиллаад байна уу зүгээр миат д өгчих мөнгийг чинь орлогоосоо өгнө за
Бухимдуулах гүй үйлчилгээ гэж гэж алгаа бид ер нь бухимдах гэж татвар төлөөд ч бгаа юм шиг
арчаагүй юм бэ хурдан засаж янзлаач ээ ачааг шидлээд байдгаа больж үзээрэй оркууд
Vxer mongolchuud sainaa vzej xugjixgvieeee! ene yanzaaraa.
Дарга нь муу бна менежмент мэдэхгүй соцзмаар сэтгэж бна
Ачааг шидээд чемодан эвдчихлээ байгаа шүү!!!Ямар ч жижигхэн юм барьсан юм.Дотоодын нислэгээ хуучин Буянт ухаанаа хиймээр юм.Шинээсээ дутаад байх юм байхгүй ээ.
Мэргэжлийн бус, ажилдаа үнэнч бус, танил тал, хувийн эрх ашгийн сонирхолтой хүмүүст ажил хариуцуулдагийг боль.