Гадаад мэдээДЭЛХИЙ

Африкийн өмнөд хязгаараас хойд хязгаарт хүрэхээр гүйж буй эрэгтэй Сахарын цөлд хүрчээ

Африк тивийг хөндлөн гүйж буй Британи эрэгтэй хамгийн хэцүү хэсэг болох Сахарын цөл дээр ирсэн байна. Их Британийн Баруун Сассекс мужийн Вортинг хотын оршин суугч Рассель Күүк өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэхүү аяллаа эхлүүлжээ.

Тэр Африкийн өмнөд хязгаараас хойд хязгаар хүртэл 16 улсыг дамжиж, нийтдээ 14,500 км гүйх юм. Күүк эхэндээ өдөрт 60 км замыг туулж 240 хоногт гүйлтээ дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч виз, эрүүл мэнд, геополитикийн асуудал мөн зэвсэглэсэн этгээдүүдэд дээрэмдүүлсний улмаас хугацааг сунгах шаардлагатай болсон юм.

Гүйлтийн 273 дахь хоногтоо Күүк Сахарын цөлд орж ирснээ мэдэгджээ. Тэр “Хэцүүхэн газар туулах шаардлагатай байна. Хэцүү болгож буй шалтгаанууд гэвэл Сахарын цөл маш том, хуурай, халуун. Эдгээр хүчин зүйлсээс гадна энэ бүс нутагт геополитикийн асуудлууд байгаа” гэж хэлсэн байна.

Энэ гүйлтийн нэгэн томоохон зорилго бол “The Running Charity”-д мөнгө босгож өгөх. Тэр одоогийн байдлаар 131,898 фунт стерлинг цуглуулжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button