НИЙГЭМ

Идээ шүүс, бэлэг хадаг бус уламжлалаа чухалчилъя

17 хоногийн дараа цагаан сарын шинийн нэгний өдөр тохионо. Цагаан сар бол бидний хувьд баяр гэхээсээ илүүтэй дэлхий дахины өнцгөөс харвал ондоошил, ёс уламжлал, түүх соёл. Харин энгийн ойлголтоор бол хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буйг бэлгэддэг. Үүнийг дагаад Монгол үндэстний дээл хувцас, тоглоом наадгай, идээ ундаа, уламжлал ахуй сэргэдэг.

Сэргэдэг гэж тодотгосон нь бид ахуйгаасаа тодорхой хэмжээнд алсарч, хүн амын талаас илүү хувь нь суурин иргэншлээр аж төрөх болсонтой холбоотой. Учир нь суурин иргэншлийн нөлөөгөөр нүүдэлчдийн амьдралын ахуй байдал тодорхой хэмжээнд эвдэгдэж буй. Харин цагаан сар, наадам зэрэг үндэсний онцлогийг бүхлээр нь шингээсэн энэ баярын өдрүүд бидэнд байснаараа монгол хүн болж төрсний сайн, сайхныг мэдрүүлдэг.

Харин сүүлийн жилүүдэд цагаан сарын өмнө айл өрхүүдийн тавгийн идээ, бэлэг сэлт, ууц шүүс рүү хэн дуртай нь өнгийж өөрийн үзэл бодлоо тулгах үзэгдэл нийтлэг болсон. Угтаа бол жилд ганц тохиох цагаан сарынхаа баяраар монгол айл идээгээ ямар байдлаар засах, мах шүүсээ хэрхэн бэлтгэх, ширээгээ яаж засах, ямар бэлэг өгөх вэ гэдэг нь хэнд ч хамаагүй асуудал. Өөрөөр хэлбэл, үүнд шууд болон шууд бусаар оролцож, нөлөөлөх гэсэн хүмүүсийн эл үйлдэл ч илүүц.

Гол учир нь баярынхаа бэлгэдэл ёсыг гүйцээж ахмад буурлууд, аав ээж, ураг төрөл, хүүхэд нялхсаараа тохой зөрүүлэн золгож, муу бүхнийг цээрлэж, идээ удаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэх уламжлал. Өөрөөр бүгд адилхан тансаг, эсвэл байдаг л энгийн байх ёстой гэвэл уламжлалаа мушгиж байгаа хэрэг болно. Тиймээс өнгө үзэмж болоод харагдах байдалд биш уг баярынхаа мөн чанарыг илүүтэй ойлгодог, түүндээ ач холбогдол өгдөг байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЭрүүл мэндийн байгууллага соёлын сайд нараа а
ЗочинЭрүүл мэндийн байгууллага соёлын сайд нараа а
2024-01-23 15:09

Баахан гурилан �######� давхарлаж өрсөн данхайсан таваг тавиад л, хэн ч гар хүрэхгүй бөөн холестрин ууц, өвчүү н�##�дайт�##� тавьж үзмэр болгоод л, хүн бүр заваан нянтай хошуу амаараа үнсэлцээд л, нян тараагаад л, хэн ч хүсээгүй эрээний хог новш хүчээр гардуулж солилцож түүнийг нь дамжуулан хэдэн ч хүнд дамжуулдаг юм дамжуулж заваарч байдаг муухай заваан заншлаас с�##�маар бана. энэ бүгд хэрэггүй орчин цагт. хэрэггүй шүүдээ. Ялангуяа сүүлийн үеийн дэлхий нийтийг хамарсан өвчин тах�##� тархаж хүмүүс арай гэж аьсгаа авч байхад үнсэж долоодог байдлаас с�##�маар байна. Сайхан мэхийн ёсолдог заншаар үнсэлтийг сольмоор байна. Энэ т�##�аар эрүүл мэндийн байгуулллага ёстой нөгөө соёлын довтолгоо явуулсан үе шиг зөвлөж хошуучилж заншуулмаар байна шүү.

zochin
zochin
2024-01-23 20:36

mongol yos zanshil..cham shig iluu ugtei iluuren honshoortoi n oorchloh n yul bol

Зочин
Зочин
2024-01-23 15:44

тэмдэглэхгүй бсан ч болно Манай гадаа хөхөрч явдаг м�##�чдын минь баяр юм шүү Хотынхон даруухан байг

Тод
Тод
2024-01-25 08:22

Хотынхонд энэ баяр хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button