УРЛАГ

Циркчид олон улсын наадмаас алтан медаль хүртлээ

Унгар Улсын Будапешт хотноо Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадам 2024 оны нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд боллоо. Тус наадамд монгол циркчдийн “Troupe Zola” багийн акробат үзүүлбэр алтан медаль, уран нугараачид хүрэл медаль хүртэв.

1988 оноос эхлэн Унгарын Үндэсний циркийн даргаар 24 жил ажилласан нэрт жүжигчин агсан Иштван Кристоф тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Будапештын олон улсын циркийн наадмыг анх санаачилсан ба 1996 оноос эхлэн зохион байгуулагдаж иржээ.

Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ, Франц, Канад, Мексик, Унгар зэрэг 20-иод орны циркийн жүжигчид 50 гаруй үзүүлбэрийг үзэгчдэд толилуулж, уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.

Эх сурвалж: Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цирктэй болох хандив цуглуулгаая!!!

Холбоотой мэдээ

Back to top button