СПОРТ

"Хасу Мегастарс" клуб дээд лигээс хүрэл медаль хүртлээ

Монголын Волейболын холбооны дээд лигийн медалын төлөөх сүүлийн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Дээд лиг бүтэн улирлын турш явагдсаны эцэст ийнхүү шувтарч байна.

Одоогоос хоёр хоногийн өмнө эмэгтэй төрөлд "Хөвсгөл-Эрчим" баг аваргын алтан медаль хүртэж аваргаа хамгаалсан. Харин дэд байрт "Хилчин" клуб шалгарсан бол гуравдугаар байрын төлөөх цуврал хараахан шийдэгдээгүй байна.

Тэгвэл өнөөдөр эрэгэйчүүдийн төрөлд "Хасу Мегастарс" клуб хүрэл медаль хүртлээ. Харин аваргын төлөөх цувралд "Натур Мед Ноён" болон "Өмнөговь Шанх Транс" багууд өрсөлдөж байгаа бөгөөд алтан медалын эзэд хараахан тодроогүй байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button