Дашваанжил: Жолооч зөвшөөрөлтэй замаар явж байсан

НЭМЭЛТ: 15.00 цагт
"Жолооч гурав дахь жилдээ ажиллаж байгаа"
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, шатсан.
Тухайн үед газ тээвэрлэж явсан автомашины жолооч цагдаагийн байгууллагад байцаалт өгч байгаа аж.
Энэ талаар “Дашваанжил” ХХК-ийн зүгээс,
"Одоогоор манай компанийн дээд албан тушаалтнууд эрхлэгч нараа дуудаад хуралдаж байна. Жолооч ах гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Өчигдөр шөнө том оврын машин жолоодож явсан жолооч цагдаагийн газар байцаалт өгч байгаа гэсэн мэдээлэл байна.
Манай ажилчид уулын замаар явж болдоггүй. Тийм ч учраас өнгөрсөн шөнө зөвшөөрөлтэй замаар явж байсан" гэсэн мэдээллийг өглөө.
НЭМЭЛТ: 08.30 цагт
-60 тонн газ ачиж явсан "Дашваанжил" компани: Мэдээлэл өгөх боломжгүй-
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Ослын улмаас ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсч, ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байв.
Тэгвэл 60 тонн газ ачиж явсан "Дашваанжил газ" компаниас тодруулга мэдээлэл авлаа.
-Танай компанийн газ ачиж явсан машин осолдсон уу?
-Мэдээлэл өгөх боломжгүй.
Жолоочийн биеийн байдал хэвийн бөгөөд шатаж буй машинаа харан яах учраа олохгүй тэвдэж байна хэмээн иргэд мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ, Буруу талаас нь машин орж ирж газын цоргыг мөргөж гал гарах үндэс болсон гэх албан бус мэдээлэл байна. Дашваанжил компанийн уг тээвэр Замын-Үүдийн чиглэлд явж байжээ.
Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичлэг хархад газ ачиж явсан машин огцом шахаж осол гарсан гэж харагдаж байна
2 жолооч хоюула буруутай.
Denduu bolgoomjguigees hairan shan zaluusiin ami mas hunii ed hurungu buh zuiliig gui hlee de denduu haramsaltai
huurhii evii mini gd bh shaardlaga bhgui.2 jolooch 2laa buruutai.gaziin jolooch mashinaa untraagaad yaval ayulruu busdiig oirtuulahgui bh arga hemjeeg avah bsan gaiin mashiniig holoos tosoj zogsoogood nuhtsul baidliig heleh bsan.gaz dunguj asgaranguut baishin orchhson zogsoj bsan bizdee.patroliin jolooch novsh gai gants min huleesen bol esvel zogsohgui sambaachlaad tsaash yavsan bol iim emgenelt baidald hurehgui blaa.kompani iim ayul yavuulj bj guperlej yavdaggui buruutai.ene yavdald ih olon hun buruutai hairan saihan zaluus mini.tord ene muuhai novshnuudiig bailgaad bdag songoltoo buruu ugdug bid ch buruutai.