Нийгэм мэдээ

Гуравдугаар эмнэлэг хавдрын хагалгаа хийж эхэллээ

Энэ оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг хавдрын мэс заслыг хийж эхэлжээ.

Тодруулбал, тус эмнэлэг нэгдүгээр сарын 10-ны өдөр элэгний тавдугаар сегментэд байрласан анхдагч хавдартай 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд мэдээллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд дөрвөн эмчээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхжуулсан байна. Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button