Нийгэм мэдээ

АНУ-ын аутизмын холбоо Монголоос ингэний сүү авах хүсэлтээ ирүүлжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ гаргажээ. Тухайн үйлдвэр орон нутгийн малчдаас нэг литр сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч, боловсруулдаг. Цаашид сүүг илүү өндөр үнээр авч, өдөртөө 8 тонн сүүг хатааж ажиллах төлөвлөгөөтэй.

Тодруулбал, үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймагт өдөрт 4 тонн шингэн сүүг хатааж, 360 кг хуурай сүү боловсруулан дотоод, гадаад зах зээлд нийлүүлнэ. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхэд угжиж, шууд хэрэглэх боломжтой.

Тус үйлдвэр эхний ээлжид БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын холбооны улс орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүгээ гаргах судалгаа хийж байна. Эднийд АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтээ ирүүлжээ. Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллароор үнэлэгдэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинBi
ЗочинBi
2024-01-26 21:31

Монголдоо бид нарт худ�##�даачээ

Back to top button