Монгол Улс кг нь 100 ам.доллароор үнэлэгдэх ингэний хуурай сүүний үйлдвэртэй боллоо

Баянхонгор аймагт ингэний хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орлоо. Тодруулбал, тус аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад дотоодын хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтөө сайжруулан, малчид иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангасан юм. Тэгвэл нэгдүгээр сард "Ингэний сүүний үйлдвэр" эхний бүтээгдэхүүнээ гаргаж авснаар албан ёсоор ажиллаж эхэлсэн.
Энэ бүтээгдэхүүн эхийн сүүг орлох хамгийн дөхүү боломжтой, олон талын өндөр ашиг шим бүхий онцлогтой бөгөөд олон улсын зах зээлд нэг кг тутам нь 100 ам.доллар буюу монгол мөнгөөр 300,000₮ өртгөөр худалдаалагддаг. Хуурай сүүний үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг цагт 500 литр буюу өдөрт дөрвөн тн шингэн сүүг хатааж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой гэх тооцооллыг гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүй овоо доо. Болж байна.
Яндаж болдоггүй д�##�ай шиг ийм л баян орон шүү дээ.МОНГОЛ минь.Өөр бас их юм бий.Уул уурхай гэж сүйтгэхгүйгээр элбэг баян амьдрах түм түмэн боломж бий.Ямар их хувь заяагаар бид эзэн нь болж төрөв!Гадаадаас жарг�##� эрэхийн оронд Монголоо диваажин хэвээр нь байлга монголчуудаа.Нам дагасан хүмүүсээс ард түмэн илүү
Ямар тэнэг нь авах бол
Одоо эко гэж татхгдах болсон монголоос өөо эко орон байхгүй дээ
Энэ чинь харин ёстой өндөр ашиг авчрах юм байна,түүнчлэн ингэний ааруулаа давхар үйлдвэрлээд сайхан сав баглаа боодолтой зарв�##� бас л гайгүй орлого оруулна гэж бодож байна
Эх орондоо иргэддээ өгөх хэрэгтэй биздээ эхлээд? 100 граммаар ч болтугай авч эрүүлжих иргэд байна шд. 35000 аар авах хүн олон шүү.
Янзын
Занданшатар гадуур хувцастайгаа үстэй м�##�гайтайгаа үйлдвэр дотор нь тууж явсан, ийм эрүүл ахуйтай үйлдвэр экспорт хийж чадахгүй шүү