СПОРТ

Волейбол: Улирлын турш үргэлжилсэн дээд лиг өндөрлөж, шилдгүүд тодорлоо

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн улирлын турш үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн дээд лигт эрэгтэй зургаа, эмэгтэй найман баг гурван тойргийн турш өрсөлдөв.

Эмэгтэй багууд

  • Хөвсгөл-Эрчим
  • Хашхан Өвөрхангай
  • Хобби Эйс
  • Хилчин
  • Улаанбаатар пеоникс
  • Энагурэ
  • Ховд Ижил Алтайнбарс
  • Тэнүүн Огоо

Эрэгтэй багууд

  • Өмнөговь Шанх Транс
  • Баянхонгор Кроунд Гео
  • Хасу Мегастарс
  • Натур Мед Толун
  • Тэнүүн Огоо
  • Ховд Алтайнбарс

Эмэгтэй аваргын төлөөх цувралд Хөвсгөл-Эрчим болон Хилчин клуб шалгарсан. Тэд цувралаар таван тоглолт хийх байсан ч Хөвсгөл-Эрчим клуб дараалсан гурван тоглолтод ялалт байгуулсан тул аваргын болзолж хангаж, хошой алтан медалийн эзэд болсон юм. Харин хүрэл медалийн төлөө Ховд Ижил АлтайнБарс болон Тэнүүн Огоо багууд шалгарч Тэнүүн Огоо клуб ялалт байгуулав.

Эрэгтэй аваргын төлөө цувралд Өмнөговь Шанх Транс болон Натур Мед Толун клубууд шалгарч таван удаагийн тоглолт хийснээр сүүлийн шийдвэрлэх тоглолтод Натур Мед Толун клуб хожлыг авч дээд лигийн аваргаар хоёр дахь удаагаа шалгарлаа. Харин хүрэл медалийн цувралд Хасу Мегастарс тэргүүлж, гуравдугаар байрт шалгарсан юм.

Тэгвэл бүтэн улирлын турш хувийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдгээр дараах тамирчид тодорлоо.

Лигийн үнэ цэнтэй тоглогч

  • Натур Мед Толун клуб Т.Хангал
  • Хөвсгөл Эрчим клуб ОУХМ Г.Цэцэгжаргал

Шилдэг довтлогч

  • Өмнөговь Шанх Транс Б.Батсуурь
  • Хилчин клуб Л.Энхнаран

Шилдэг холбогч

  • Хөвсгөл Эрчим клуб Л.Хосбаяр
  • Натур Мед Толун клуб Б.Наранбаяр

Шилдэг хаагч

  • Натур Мед Толун клуб Б.Амар
  • Хилчин клуб Daymary Lescay

Шилдэг давуулагч

  • Натур Мед Толун клуб Wu Cheng Yan
  • Хөвсгөл Эрчим клуб Л.Хосбаяр

Шилдэг хамгаалагч

  • Хасу Мегастарс клуб З.Буянжаргал
  • Хөвсгөл Эрчим клуб М.Санчирмаа
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
цогтбадамдорж
цогтбадамдорж

Цэгмидийн Бат Энх маш сайн зохион байгуулдаг өөрөө сайн волейболчин байсан яагаад өөрчилсөн бэ аливаа ажил гарт орох гэж нэг юм байдаг бид бушуухан өөрчилж өөрийн хамтран архиддаг баагийг чихэх ухаан сийлдэг дарга нартай, монголын волейболын шигшээгийн дасгалжуулагч базарсадын үед манайхан дэлхийн аваргад орж байсан Халзанг Одончимэд авчирч тавиад Азийн тэмцээнд сүүлээсээ 1-р байранд ордог болсон юм.. Авхаалж сэтгэх чадвар мэриймж бүгд нийлж амжилт болдог билээ Халзангийн үед охидууд жирэмсэн эрчүүд нь архичин болцгоосон бид бүгд мэддэг Тэгээд Халзан олон хүүхдийн эцэг "ГАВЪЯАТ" авсан

Холбоотой мэдээ

Back to top button