ДЭЛХИЙСПОРТ

Спортын Арбитрын Шүүх К.Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ

Спортын Арбитрын Шүүх (CAS) -ээс ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж дүгнэлт гаргалаа. К.Валиевагаас Бээжингийн олимпын өмнө авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн.

Шүүхээс түүний тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасч, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцоно гэсэн. Ингэснээр эрх нь 2025 оны арванхоёрдугаар сараас сэргэх боломжтой.

Харин Бээжингийн олимпийн ОХУ-ын багийн амжилтыг хүчингүйд тооцвол АНУ-ын баг алт, Япон мөнгө, Канадын шигшээ баг хүрэл медаль хүртэнэ. Харин одоогоор ОХУ-ын багийн амжилтыг хүчингүйд тооцох шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) албан ёсоор гаргаагүй байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОУОХ гж АНУын утсан хүүхэлдэй!!! аргаа ч барж бна даа!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оросын орхидос зомби минь чамд түй ч хамаагүй ш д!

Зочин
Зочин

Виноват трёнёр.

Бодит байдал
Бодит байдал

орос зомби троллоо танайд сэргээшгүй тамирчин байдаг юм уу

Зочин
Зочин

хүүхэд ш дэ. Дээр нь спорт

Холбоотой мэдээ

Back to top button