УЛС ТӨР

Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/ыг өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм.

Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон юм. ШИНЭ намд УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Улсын дээд шүүх тус намыг бичиг баримтын бүрдэл, холбогдох материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм. Ингэхдээ намын дүрэм, намын дарга, үзэл баримтлал, гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үздэг юм. Монгол Улсад нийтдээ 32 нам албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд ШИНЭ нам 33 дахь нам болох эсэхийг Улсын дээд шүүх шийдвэлэх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-12 14:00

Acheter Levitra En Italie Kamagra Usage Nizagra Pills [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cod Levaquin Cheapeast With Free Shipping Ebay

Холбоотой мэдээ

Back to top button