“Булдруу” буюу А.Өсөх-Ирээдүй: Шилжилтийн насаа дуустал дуулахгүй

"Булдруу" нэрээрээ олонд танигдсан Увс нутгийн дуучин хүү А.Өсөх-Ирээдүй. Гурван настайгаасаа дуулж, таван настайдаа тайзнаа гарсан тэрбээр өдгөө олны танил дуучин хөвүүн болсон. Өнгөрсөн онд эгч, ах хоёртойгоо хамтран "Нандин хэлхээ" уран бүтээлийн тоглолтоо Увс аймгийн сумад болон Ховд аймагт хийсэн. Эднийх эхээс дөрвүүлээ. Эгч нь жүжигчин мэргэжилтэй бол ах нь СУИС-ийн оюутан. Харин охин дүү нь 11 настай ч яг л Өсөхөөгийн бага шиг байнга дуулдаг хүүхэд гэв. Тэд аав талаасаа дууч удамтай. Өсөхөөгийн авга эгч нь ардын дууч Д.Бурмаа, харин үеэлүүд нь дуучин О.Гансувд, Б.Уранзаяа нар.
Бид түүнтэй товчхон ярилцсан юм.
-Өсөхөө, одоо хэдэн настай вэ. Сошиалаар Булдруу ийм том болжээ гээд бичлэг яваад, тэгээд чамтай холбогдоё гэсэн маань энэ?
-14 настай, наймдугаар ангийн сурагч. Улаангом сумандаа эмээтэйгээ хамт амьдарч, хичээлдээ сурдаг. Гэр маань аймгийн төвөөс 20 км зайтай учир амралтын өдрүүдэд гэртээ харьчихдаг. Харин надтай нэлээд төстэй царайтай гэж харж болохоор тийм бичлэг нэлээд тарж. Би өөрөө өчигдөр л мэдлээ. Хүмүүс чи тэр мөн үү гээд асуугаад байгаа. Тэр би биш шүү гэж хэлье /инээв/.
-Дуугаа дуулж байна уу?
-Дуугаа хэзээ ч орхихгүй. Гэхдээ ойрын үед дуулахгүй байгаа. Багш нар маань шилжилтийн насандаа дуулахаар хоолой эвдэрдэг, гэсэн учраас нэг хэсэгтээ дуулахгүй гэж шийдсэн. Одоо бол хөлбөмбөгт их сонирхолтой байгаа. Энэ шилжилтийн насан дээрээ дуулахгүй спортод илүү анхаарна. Тэгээд шилжилтийн насаа дуусахаар дууны уран бүтээлээ хийнэ.
-Яагаад Булдруу гэдэг нэр авсан юм бэ?
-Би гурван настайдаа дуулж эхэлсэн. Тэгээд таван настайдаа нэг бөхийн тэмцээнд орсон чинь нэг хүн миний зургийг аваад "Нөгөө Булдруу чинь бөх болчиж" гэж бичээд нийтэлсэн. Үүний дараа л Булдруу нэртэй болсон. Одоо бүр дасчихсан. Заримдаа Өсөхөө гэж дуудахаар анзаардаггүй.

-Улаангом хотдоо Булдрууг танихгүй хүн байхгүй юу?
-Бараг ховор байх шүү. Нөгөө Булдруу чинь явж байна, ийм том болчиж гэцгээдэг. Жаахан байхад хүмүүс за нэг дуулаад өгчих л гэнэ. Би ч шууд л дуулна. Харин одоо бол арай өөр болсон.
-Хэдийнээс дуулж эхлэх вэ?
-Аравдугаар ангиа төгсөөд дуулна. Ямар ч мэргэжилтэй болсон дуугаа хаяхгүй. Аав, ээж хоёр ч, багш нар маань ч дуунаасаа битгий холдоорой, дуутайгаа ойрхон байгаарай гэж захидаг. Одоо миний хоолой сөөнгөтсөн бүдүүн болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ насны онцлогтой үе дээрээ хоолойгоо эвдчихгүй гамнаад дараа нь олон сайхан дуу дуулна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шийдвэр гаргасан байна.
Шилжилтийн насанд хоолойд гэмтэх...Огт худ�##� шинжлэх ухаанд байдаггүй ....яриа !!!
Булдруу гэж их муухай хара�##� шүү одоогоор хорт хавдар л да