УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайханы найз Б.Отгонжаргалд хоёр жил зургаан сарын хорих ял оноов

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан билээ.

Тэгвэл, Б.Аюурсайханы найз Б.Отгонжаргалд ямар ял оногдуулсан талаар хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг 2021 оны долдугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 27-ны хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.доллар буюу 101 сая 580 мянган төгрөгийг хууль ёсных болохыг тайлбарлаж, үндэслэлээ гаргаж чадаагүй гэж прокурор үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, ХОЁР жил ЗУРГААН САР хорихоор болсон байна. Түүнчлэн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-01 16:11

Ядаж хөрөнгий нь хураагаач яасан бага ял оноов жирийн иргэн байсан бол 10жил өгөх бсан

Зочин
Зочин
2024-02-01 16:25

наадмаар гарчихна даа юу байхав хэдхэн сар тэс тэс

Холбоотой мэдээ

Back to top button