УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайханыг нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс чөлөөлжээ

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид уржигдар /2024.03.11/-нд хуралдахдаа Т.Аюурсайханыг нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс чөлөөлжээ.

Түүний оронд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг томилсон байна. Н.Батсүмбэрэлийн хувьд тус дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байгаа тул ийн тэргүүлэгчид багтаж буй юм.

Харин МАН-ын хорооны тэргүүлэгчээс Ж.Сандагсүрэнг чөлөөлсөн гэдэг нь худал аж.

Нийслэл дэх МАН-ын хорооны сонгуулийн штабыг Д.Сумъяабазар удирдаж, Х.Нямбаатар ерөнхий менежерээр нь ажиллахаар болсон тухай бид ЭНД хөндсөн. 

Ташрамд, энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button