Ч.Хүрэлбаатар: Бүс болгон өөрсдийн онцлогоо дагавал Монгол улс хурдан хөгжих боломжтой

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нээлт өнөөдөр Төрийн ордонд болж буй.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Урьдчилсан хэлэлцүүлгээр нийт 500 орчим санал гарч ирж байна. Эдгээр саналыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа тусгаад явна. Монгол улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 6.8 хувьтай гарсан. Үүнийг бүс болон дэлхийн хэмжээнд харьцуулж үзвэл өндөр үзүүлэлт. Гэхдээ нэг жил нь өндөр гараад дараа жил нь уначихдаг нь өөрөө Монгол улсад тогтворгүй байдлыг бий болгож байна гэж үздэг. Тэгэхээр Засгийн газар болон ЭЗХЯ-ны хувьд эдийн засгийн өсөлтийг 10 жилийн турш 6-7 хувьтай тогтмол байлгаж чадвал Монгол улсад хөгжил тогтвортой, чанартай, ард иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлт тогтворгүй байдгаас үүдэн ард иргэд, нийгмийн уур амьсгал ч бас савлагаатай, тогтворгүй байдаг нь харагддаг. Тиймээс үүнийг тогтвортой байлгахын тулд л бид бүсчилсэн хөгжлийн асуудлыг оруулж ирсэн.
Монгол улс хуваагдаад жижгэрээд байх нь хэний эрх ашигт сайн бэ. Монголчууд хоорондоо хуваагдаад талцаад байх нь бас Монгол улсын хөгжилд хэрэгтэй зүйл мөн үү гэдэг асуудал байна. Монгол улс нэг бүхэл, эвтэй байвал л хөгжинө.
Юуны өмнө бид Монгол улсаа маш сайн мэдэх хэрэгтэй. Жишээлбэл хаана нь уул уурхай, хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хаана хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, хаана аялал жуулчлалаа хөгжүүлэх вэ гэдгээ судлах хэрэгтэй. Тэгээд уул уурхай, хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой газрууд дээрээ эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих хэрэгтэй. Төр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Харин хөдөө аж ахуй, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газрууд руугаа автозамаа тавьж, сэргээгдэх эрчим хүчийг нь улс өөрийн хөрөнгө оруулалтаар хийх нь оновчтой гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл бүс болгон л өөр өөрсдийн онцлогоо дагаж хөгжвөл Монгол улс хурдан хөгжих боломжтой гэдгийг энгийн логикоор тайлбарлаж, өнөөдрийн илтгэлээ тавилаа.
2001 онд гурван парламент дамжиж батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал цаасан дээрээ л байгаад байна. Үүнийг бодитой ажил хэрэг болгохын тулд бүс нутгийнхаа хөгжлийг бусад улс орны бүсчилсэн хөгжилтэй уялдуулж явах нь үр дүнтэй болов уу гэж харж байна. Мөн сонгуулийн тогтолцоо жижгэрээд явчихаар хүн бүсчилсэн хөгжилд анхаардаггүй. Хуваагдаж жижгэрээд байвал тэр жижиг газрууд руу л санхүүгийн эх үүсвэрүүд урсаад байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрлэл хөгжих бүс нутгийн бүх хөгжлийг хувийн хэвшил аваад явчих бүрэн боломжтой. Тэнд баригдах цахилгааны эх үүсвэрийг барихад төр оролцох ч хэрэггүй. Төр хувийн хэвшлүүдэд эрхийг нь өгчихвөл тэд өөрсдөө санхүүжилтээ олоод хийчих бүрэн боломжтой. Төмөр замыг ч хувийн хэвшил өөрсдөө барих хэрэгтэй. Жишээ нь сүүлд Сайншандаас Ханги руу чиглэсэн төмөр замыг ганцхан хувийн хэвшил өөрсдөө наймхан сарын дотор л барьсан.
Хөдөө аж ахуйн салбарын хувьд бид дандаа л савхин хүрмээр болдож болохгүй. Арьс шир, өндөр технологи ашиглаад төрөл бүрийн бодис, бүтээгдэхүүн хийдэг болсон. Үүнд дээр бол бидэнд гаднын хөрөнгө оруулалт оруулаад ирвэл сайн. Түүнээс биш дан савхин хүрэм, хувцас үйлдвэрлээд энэ салбар хөгжихгүй. Тиймээс орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Өнөөдөр хөгжлийг хойш нь татсан нэг хоног ирээдүйн хөгжлийн хоёр жилтэй тэнцэх эрсдэлтэй. Дэлхийн хөгжилтэй хөлөө нийлүүлж л алхах учиртай. Ажлын хэсгийн хамгийн эхний алхам бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх асуудал байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотгор шанага их гүнзгий оролцоотой хулгайч
Энэ хотгор шанага насаараа л сангийн сайд хийсэн. Гэтэл одоо л гэнэт хөгжүүлэх мэргэн санаа огцом тархинд нь орж ирсэн юм байхаа
Цайрсан луйварчингууд байгаа цагт хөгжих үү
Хотгор шанагаа зарчихсан. Одоо эх орноо зарах гэж бгаа хулгайч даа. Ам тосодсон хэрээ 13 эргэнэ гэдэг энэ дээ
хӨГЖЛИЙН ХАМГИЙН САЙН ХУВИЛБАР ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ТҮРГЭТГЭХ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ТУХАЙН БҮС НУТАГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫГ НЯГТЛАН ХӨГЖҮҮЛНЭ.
Үсээ будуулсан нүүрээ татуулсан зүсээ хувиргасан увсын хулгайч оркууд улсаа хөгжүүлэхээр шийджээ