УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд ойлголцож чадвал хөгжлийн бодлого ирнэ

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нээлт өнөөдөр /2024.02.01/ Төрийн ордонд болж буй. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын эдийн засгийн төлөвлөлт, төсөвлөлт гэдэг асуудал өнгөрсөн цаг хугацаанд батлагдсан зүйл гэж үзэж байна. Тийм ч учраас үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэх ажлыг хамгийн эхэнд бодлого болгож дэвшүүлсэн.

Учир нь “Нэг гишүүн дээр төвлөрсөн хэт их мэдэл нь зөвхөн тойргийн эрх ашиг руу улс орны төсвийн бодлогыг чиглүүлдэг юм аа” гэдэг дүгнэлтийг судлаачид маш тодорхой гаргасан учраас бид парламентын тоог нэмэгдүүлэх ажлыг нэгдүгээрт үзэж байгаа.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн системийг холимог системд шилжүүлэхээр зааж өгч чадсан. Өмнө нь холимог системд шилжээд нэг сонгуульд оролцсоны дараа буцсан тохиолдол байдаг. Тийм учраас холимог системийн үр өгөөжийг бодитой хүртэх бөгөөд 2-3 циклийн сонгуулийг энэ системээр явуулж байж бодитой гарах юм аа гэдгийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульдаа 78 гишүүнийг мажоритар тойргоос, 48 гишүүнийг пропорцинал системээр намын нэрээр сонгодог болно.

Иймд бидний зүгээс Монгол улсад анх удаа бүсчилсэн тойргийн системийг нэвтрүүлж оруулж ирж байна. Нэг тойргоос нэг гишүүн биш, нэг тойргийг төлөөлж 7-10 гишүүн сонгогдох нөхцөл боломжийг бий болгож чадсанаараа бүсийн хөгжлийг авчирч чадна гэж үзэж байна.

Энэ удаагийн бүсчилсэн бодлого 2001 онд яригдсан бүсчилсэн бодлогоос илүү ялгаатай гэж үзэх ёстой.

2001 онд гурван парламент дамжиж батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал цаасан дээрээ л байгаад байна. Үүнийг бодитой ажил хэрэг болгохын тулд бүс нутгийнхаа хөгжлийг бусад улс орны бүсчилсэн хөгжилтэй уялдуулж явах нь үр дүнтэй болов уу гэж харж байна. Мөн сонгуулийн тогтолцоо жижгэрээд явчихаар хүн бүсчилсэн хөгжилд анхаардаггүй. Хуваагдаж жижгэрээд байвал тэр жижиг газрууд руу л санхүүгийн эх үүсвэрүүд урсаад байна.

Энэ удаагийн бүсчилсэн бодлого, зорилго нь бүсийн онцлог тойрсон асуудлыг тулгуурласан бодлогыг хэрэгжүүлнэ гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэх эр зоригтой улс төрийн намууд байх ёстой. Улс төрийн намууд хамтдаа ойлголцож, бат зогсож чадаж байвал хөгжлийн бодлого ирнэ" гэлээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 1, 2024 12:48

Ха ха нам нэртэй гэмт бүлэглэлүүд бус уу. Нэг их хөгжил ярилаа юу

Zochin
Zochin
2 сар 1, 2024 13:22

Дэмжиж байна.

Zochin
Zochin
2 сар 1, 2024 13:24

Бүсчилсэн хөгжил бол Зөв бодлого-Дэмжиж байна.

Зочин
Зочин
2 сар 2, 2024 07:02

Хөгжлийн бодлогыг төлөвлөж боловсруулах ёстой. Намууд гар барилцсанаар болчихгүй.

Холбоотой мэдээ

Back to top button