УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч өрх бүрийг морин хуурын аялгуу эгшиглүүлэхийг уриалж, зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргажээ.

Уг зарлигт:

Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;

1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;

1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;

1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;

1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;

1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.

Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.

Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.

Зарлигийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өгсөн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-01 13:32

хаха хөлдүү 2 �####�а татаахиимаа, ажил хиии сн сур эрдэм ном ажил хөдөлмөр зө замаар яв амдар тусч бай энэрэнгүй бай гэж ури�##�ааач

Зочин
Зочин
2024-02-01 13:51

Solior solior. Terniikhee umnu ene agaar, khursnii bokhirdloo shiidekh zarilag garga. Morin khuur egshiglyyleed agaar, khurs, khyns tsevershdeg bol ch yakhav gese. Bitgii ingej khiikh ajilgyigee, setgekh tolgoigyi, khyn ardaa bodokh setgelgyigee gaikhuulj bai.

Зочин
Зочин
2024-02-02 06:59
Reply to  Зочин

Албан туша�##�тнуудаа улс орноо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээж зүтгэхийг ури�##�ж шүүх засагл�##�аа шударга байхыг шаардаж нүүрсний хулгай луйврыг цэгцэлж ард иргэдээ ажлын байртай орлоготой аюулгүй орчинд байлгахын төлөө дуугарч байхын оронд ийм эмоорсон юм санаачлаад инээд �##�даад зогсож байхаасаа ядаж хурдтай хөгжөөд байгаа урд хөршөөсөө ч болохноо ичдэг баймаар байна!

Зочин
Зочин
2024-02-01 14:37

Gertee dugaprahgui bol yahiin. Huurtai huurgui bolood irsiin. Hiih yumaa olj yadtsiin

иргэн
иргэн
2024-02-01 15:07

ТЭГЭЭД АМЬДРАЛ ДЭЭШЛЭХ ҮҮ ? МОРИН ХУУР БАЙХГҮЙ, АРАЙ ГЭЖ ТАЛ ТАЛХНЫ МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ДИЙЛЭНХ НЬ .....БААХАН ЗУРАГ ЗАЛУУЛСАН, АМЬДРАЛ УЛАМ ДОРДООД БАЙНА .....

Зочин
Зочин
2024-02-01 20:26

Ёстой зөв сайхан мэдээ

иргэн
иргэн
2024-02-01 21:16

Морин хуургүй учир амьдр�##� нэг л бишээ.Яагаад гэж асуух нь бүү хэл авчихсан байв�##� яах уу.хэ хээ

Мягмарбаатар
Мягмарбаатар
2024-02-02 07:51

Хамгийн зөв санаа хятад урдаасаа орж ирж байгаа цаашдаа яагаа ч билээ ядаж Монгол.Чингисийн удам гэдгээ морин хуураа тоглоод сууж байв�##� бахарх�##�тай .өөр чадах юмгүй улс чинь иймэл байна үнэн биз дээ!!!!!!

Зочин
Зочин
2024-02-02 11:05

За одоо морин хуурын үнэ т�##�ийгаад өгөх юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button