УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гоцлогчид"

Бүсчилсэн байдлаар улс орноо хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг олон жил ярьж ирсэн. Улмаар 21 аймгийг долоон бүсэд хуваагаад сонгуулийн тойргоо зурсан билээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Засгийн газрын тэргүүн “Алсын хараа 2050” зэрэг хөтөлбөрт тусгаж, явсаар бүсчлэл гэдгийг идэвхтэй яриад бодлогын бичиг баримт болгож хэрэгжүүлж эхлэв.

Өнөөдөр “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумаа хүртэл хийж байна. Форумаас онцлоход, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцсон нь анхаарал татав.

Тэд бол баруун бүсийн хөгжил рүү зорилго болгож явуулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүс.

Ховд аймагт гэхэд л “Эрдэнэбүрэнгийн УЦС”, “Халзан бүргэдэй” зэрэг стратегийн томоохон төсөлд хэрэгжиж буй. Тиймээс өөрийнх нь дэргэд хамаг бодлогын баримт бичгийг нь базаж, гардан ажиллаж байсан Э.Болормааг явуулсан. Тэр боловсролтой эмэгтэй гэх тодотголоор том ранктай байж байгаад томилогдоод явсан. Ажилсаг хэрнээ суурь системээ ойлгочихсон дүр юм.

Э.Болормаагийн дараа Г.Өнөрбаярыг Завхан руу илгээсэн. Түүнийг хэдийгээр Сү.Батболдын хүн гэгддэг байсан ч, өндөр итгэл хүлээлгэсэн. Нөгөө талаар аливаа ажлыг бариад авбал урагшлуулдаг туйлын ажилсаг байдлаараа гайхагддаг дүр байснаараа

Товчхондоо улсын ажил хийж сурсан хүмүүсийг сонгож, аж ахуйн аймгийн засаг даргын жижиг деталь ажил руу явуулчихсан. Цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг жагсаалтад оруулж ирэхийг зорих нь ойлгомжтой. Учир нь өөрийнх нь эхлүүлсэн ажлыг болоод үзэл бодлыг нь хамгаалах залуучуудыг хань татаж, парламентад оруулах юм.

Эцэст нь, бүсийн чуулганы үеэр асуудлаа ойлгоод бариад авчихсан, ажил хэрэг болгох гээд хөөцөлдөж байгаа залуус өнөөдрийн эдийн засгийн чуулганыг тэд гоцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 1, 2024 19:32

ЭНЭ ТОМИЛГООГ ДЭМЖДЭГ. аЖЛЫН СУУРЬ МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ БОЛЖ ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ НЬ ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН СУУРЬ БОЛОХ УЧИРТАЙ.

Зочин
Зочин
2 сар 1, 2024 23:17

Өөрсдийгөө магтуулж бичихэд хэдийг төлөх үү

Зочин
Зочин
2 сар 5, 2024 11:39

Өнөрбаяр бол ажилсагаараа биш хорчноороо �##�дартай.

Холбоотой мэдээ

Back to top button