Манай сурвалжилгын мөрөөр: Өнчин 4 зээтэйгээ үлдсэн Ц.Оюунцэцэгт монголчууд 70 сая төгрөг хандивлаад байна

СХД-ийн 32 дугаар хороонд айлын хашаанд 5, 9, 12, 15 насны бүтэн өнчин дөрвөн зээтэйгээ амьдардаг. Ц.Оюунцэцэг гуай гурван охин төрүүлж өсгөсөн. Гэвч хоёр охин нь нас барж, тэднийхээ дөрвөн өнчин хүүхэдтэй үлдсэн.
Дунд охин нь 2019 онд 33 насандаа гэнэт л өөд болчихож. Өглөө босоод цай уух гэж байснаа аягаа шидээд уначихсан, дахиж сэргээгүй. Талийгаачийн том хүү тэгэхэд 8 настай, бага нь 3 настай үлджээ. Харин бага охин нь 36 насандаа 2023 оны долоодугаар сард хашааныхаа өвсийг зулгааж байгаад орж ирээд бас л гэнэт унаад нас барчихсан. Талийгаачийнх нь том хүү нь 6 дугаар анги, бага охин нь 5 настай.
Ц.Оюунцэцэг өөрөө цус харваж, зургаан жил хэвтэрт байгаа. Дан бүрээстэй гэрт зутруухан аж төрж, сард 3 кг махаар хоолоо болгодог энэ айлд туслах аяныг "Eguur" агентлаг нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн билээ.
Өнөө өглөөний байдлаар Ц.Оюунцэцэгийн дансанд 70 сая төгрөг хандиваар цуглаад байна. Дөрвөн зээгээ дулаахан гэрт үлдээхсэн хэмээн ярьж суусан хэвтрийн буурайн хүсэл биелэхэд монголын ард түмэн ийн өгөөмөр халуун сэтгэлээрээ нэгдэж байна. Найман хүүхэдтэй өрх толгойлсон ээж буузных нь махыг өгье гэж ярьж, хувьцааны 104 мянган төгрөгөө хандивласан иргэд ч байна. Түүнчлэн хувцас, хүнс хүргэж өгье хэмээн иргэд ярьж, Өмнөговь, Увс, Дархан-Уул аймгаас өөрт байгаараа туслах хүсэлтэй иргэд холбогдсоор байна.
Өнчирч үлдсэн дөрвөн жаахан үрсийн төлөө өгөөмөр сэтгэлээ зориулж байгаа хүн бүхэнд талархал илэрхийлье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их хур�##�д байгаа хэдэн эмэгтэй гишүүн эх хүний сэтгэл гаргаад хандив ч байхгүй идэж хулгайлахаа л бодож суугаа
Өө иймэрхүү ядарсан зүдэрсэн хэддээ энгийн иргэд нь л чадлынхаа хирээр туслах юм. Нөгөө хэдэн баячууд бүр таг чиг байдаг юм
нүүрсний хулгайч нар энэ айлд нэг байр өгчдөггүйм бхдаа муусайн хулгайч нар монголын баялгийг хулгайлж хумс�##�чаад амиа л боддог новшнууд юм да
Сү Батболд нэг байр өгчих хоншоортой юу!!
Хүүхдийнх тоогоор байр өгнө гээд ярьж явна лээ.
Байр л хэрэгтэй ядахдаа мод түлээ гэхгүй
энэ хэдэд байр л хэрэгтэй дээ
Болждээ хөөрхий. Нэг дулаан байранд орчихвол аштай юу
Bairand oroosoi doo. Yadan hetsuu bn aa. Surguuli sn tuslaasai
Буурай гэхээр насны хүн биш. Дөнгөж 69-төй. Нилээн өндөр нас зооглосон хүнийг тэгж авгайлдаг байсан. 90 дөхүүлж байж.
Eguur өшөө сайн мэдээллээд өгөөч
Монголын ард түмэн маань ийм өгөөмөр хүнлэг юм шүүдээ.Сайн үйлс лэлгэрэх болтугай
Oron sutsand orulchikh yumsandaa khandiviin ayanaar
Мөн ч сайхан сэтгэлтэй ард түмэн шүү манайхан.
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ САЙХАН СЭТГЭЛ АГУУ ИХ ӨӨР ХААНА Ч ИЙМ УЛС ГҮРЭН БАЙХГҮЙ БАЙХ
Bolj de geree dulaalaad umsuj zuuh hool undaa awd esvel naasha harsan jijighen ch gesen baishin bariad ugwul ene munguur ni
Сайхан сэтгэлтэй монголчууд олон байгаа. Байртай болоход туслана биз дээ. 2 өрөө ыайр л хэрэгтэй юм бн даа. Нийгмээ яг ийм хүмүүст эх орны хишгийг хүртээжээ хүүхдийг нь 18 нас хүртэл ханддаг бол одоо юм. Үүнд Нийгмийн хамга�##�лын яам, тухайн нутгийн Засаг дарга нар хамтарч шийдэх эрх зүйн актад тусгаж шийдмээр юм
Сүү шиг сэтгэлтэй ард түмэн, шүү хандив өргөсөн бүх хүмүүс та нар өглөгийн эзэд юмаа
2.3 өрөө байр авчих мөнгө цугларах байхаа...ашгүйдээ хөөрхөс...буянтай л юм❗
Нөгөө MCS.Emart.APU.АЛТАН ТАРИА.ТАЛХ ЧИХЭР.ӨГӨӨЖ.ГАНДАН.УИХ баян гишүүд таг дуугай л харамлаад үхчих гээд хэвтэж бгаа даа хүн яаж ч амьдарч мэднэ өнөөдөр гулигтлаа идэж уусан хүн ядарсан хүнд туслахад БУЯН л болно бодоод үзээрэй та нар минь.
Сү.Батболд л�##�ар Монголоос хулгайлсан хөрөнгөнөөсөө байр авч өг.Хара�##� идсэн хүүр