Нийгмийн
Нэг өрхийн 2 хүүхэд, 3 том хүн угаартаж “Хордлогын үндэсний төв”-д хүргэгджээ

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордох нь зогсохгүй байна.
Тухайлбал энэ оны аравдугаар сарын 02-ны өдрөөс арван нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн 375 өрхийн нийт 887 хүн /489 том хүн, 398 баг насны хүүхэд/ угаарын хийд хордож, 9 хүн /насанд хүрсэн 5 хүн, баг насны 4 хүүхэд/ амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас энэ долоо хоногт мэдээлсэн.
Харин өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин сууж нэг өрхийн 2 хүүхэд, 3 том хүн угаарын хийд хордож Хордлогын үндэсний төвд хүргэгджээ. Тухайн иргэдээс 2 хүний биеийн байдал хүнд, ухаангүй байна гэсэн мэдээлэл байна.
П.УРНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглээний зөв дадлыг хэвшүүлэх нь чухал байна. 600.000 илүү мянган өрх шахмал түлш хэрэглэж байгааг харахад ганц нэг айлд ийм асуудал гарч байгаа харагдах юм. Нөгөө талдаа хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд цөөхөн айл гэж бас хандах нь эндүү ташаа. Тиймээс иргэдэд хүрч ажиллах, ажиллахдаа зүгээр айлаар ороод зааж өгөөд гарах бус тэр зуух, янданг нь хэрхэн яах талаар шийдтэй арга хэмжээ авах тал дээр анхаарах нь зүй.
Юун 600мянган өрх бэ? 220 мянган өрх нийслэлд амьдарч байгаа 20 мянган өрх айл нь цахилгаанаар халаалтаа шийдсэн
Аль хэдийний эмчлэгдээд гарсан явдлыг сая болсон мэтээр дахин дахин тавиж солиороод байдаг нь ямар санаатай юм?
Нүүрсний ченжүүд л байгаа биз, түүнээс та нар хүний аминд тэгтлээ харуусах сайхан сэтгэлтэй хүмүүс биш шүү дээ!
Эсэргүүцээд байгаа хүмүүст нүүрсний ченжүүд олон байх шиг байна аа.
Уурхайдаа дарагдаж өчнөөн нь үхэж байдагаа тоохгүй байж угаартчихлаа гэж их хайрлаад байгаа бололтой догоо!
Aliurchin zasag