СПОРТ
WBC MuayThai: С.Анужин, М.Бямбадорж нар ДАШТ-ий аварга боллоо
Тайландын “WBC MuayThai” холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын “VICTORY” клубийн өсвөрийн долоон тамирчин оролцож, эхнээсээ амжилт үзүүлээд эхэллээ.
Эхний тулаанд М.Бямбадорж тулалдаж “WBC MuayThai” холбооны өсвөр үеийн дэлхийн аварга Монголын анхны тулаанч болжээ. Мөн muaythai төрлөөр анхны Монголоос төрсөн өсвөрийн дэлхийн аварга хүүхэд болж түүх бичигдлээ.
Хоёр дахь тулаанд С. Анужин тулалдаж мөн л алтан медаль хүртжээ. Тэрбээр “WBC MuayThai” холбооны залуучуудын ангиллын анхны Монгол эмэгтэй дэлхийн аварга болж түүх бүтээлээ.
Үлдсэн гурван тамирчин тулаанаа хараахан хийгээгүй байна.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.