СПОРТ

"MVP" М.Өлзий-Орших: Мөрөөдөл минь биеллээ. Би сургуулийнхаа шилдэг ч болж чаддаггүй байсан

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын Шилдэг Тоглогч буюу "MVP Of The Year" шагналын эзнээр IHC Apes багийн тоглогч М.Өлзий-Орших тодорлоо. Тэрбээр энэ улиралд 24 тоглолтод 15.3 оноо, 3.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 43 хувийн довтолгоо дунджилсан юм.

Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр, "Өнөөдөр бол миний хувьд мөрөөдөл биелсэн өдөр минь байлаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна. Багаасаа л энэ спортоор хичээллэж, шимтэн дурлаж ирсэн. Тэр дундаа лигийн аварга болж цом өргөх, үнэ цэнтэй тоглогч болох мөрөөдөл тээж, өөртөө итгээд түүнийхээ төлөө өдийг хүртэл уйгагүй хөдөлмөрлөж, зарим зүйлээ ч золиослосон, даван туулсан.

Би сурагч байхдаа сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээр шилдэг тоглогч болно гэж хичээгээд ч авч чаддаггүй байсан. Гэтэл өнөөдөр энд зогсож байна.

Энэ шагнал надад маш их урам өгөхөөс гадна цаашид улам илүү хичээх ёстой шүү гэдэг хариуцлагыг давхар өглөө. Одоо лигийн аварга авахаар багаараа зорьж байна. Намайг үргэлж дэмждэг, итгэдэг хэн бүхэнд баярлалаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button