"MVP" Ө.Индра: Өмнөх улирлаас илүү тоглож, үнэ цэнтэй тоглогч болсондоо баяртай байна

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын Шилдэг Тоглогч буюу "MVP Of The Year" шагналын эзнээр Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ө.Индра тодорлоо.
Тэрбээр энэ улиралд 10 тоглолтод 19.9 оноо, 1.9 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт, 44 хувийн довтолгоо дунджилсан байна. Хасын Хүлэгүүд баг нь 9-1 амжилттай лигийн амжилтыг хүснэгтийг тэргүүлсэн юм.
Ө.Индра шилдгээр шалгарсан сэтгэгдлээ хуваалцаж, "Энэ хүндтэй шагналыг авах хүртлээ маш их хичээсэн. Улирал дуусаагүй байна. Тиймээс цаашдаа улам илүү хичээнэ. Надад дахиад илүү олон тэмцээн, уралдаан байгаа. Тэр болгондоо бас л хичээнэ. Өмнөх улиралтай харьцуулбал энэ улиралд бүх зүйл өөр байлаа гэж хэлнэ. Ямартай ч өнгөрсөн улирлаас илүү тоглосон байх аа гэж бодож байна. Одоо бид багаараа маш сайн тоглох хэрэгтэй цаг үед ирээд байгаа. Учир нь бидний өмнө нэг л том даваа үлдсэн. Бүх нөөц боломжоо ашиглаад ялахын төлөө тоглоно доо" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.