Нийгэм мэдээ

"Золголтын шинэ мөнгөн дэвсгэртийг хувь иргэд 10 хувь тооцон сольж байна"

Cap шинийн баяраар шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг. Золголтын шинэ мөнгөн дэвсгэртийг хувь иргэд 10 хувь тооцон сольж байна.

Хуучин мөнгөн дэвсгэртийг шинэ мөнгөн дэвсгэртээр солиулахыг хувь иргэд хуульдаа хүчингүй. Гэхдээ цагаан сар дөхөх үеэр шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлтийг ашиглаж өндөр шимтгэл тооцон сольж байгаа тохиолдол нэмэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Золголтын шинэ мөнгөн дэвсгэртийг хувь иргэд 10 хувь тооцон сольж байна-

-Худалдааны төвүүдээр шинэ мөнгө солиулах гэсэн хүмүүс их байна. Танайд хуурамч мөнгөний хэрэг бүртгэгдсэн үү?

-Банкнууд хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр сольж өгч байгаа. Иргэд хувь хүний гар дээрээс мөнгөө солиулах нь эрсдэлтэй. Учир нь хувь хүнээс их хэмжээний хуурамч мөнгө сольж авсан бол эргээд олдохгүй хохирол амсах аюултай юм. 

Сүүлийн  жилүүдэд иргэд хуурамч мөнгөөр гүйлгээ хийх тохиолдол гарах болсон. Иймд иргэд хувь хүнээр мөнгөө солиулахдаа эрсдэлээ тооцоолох хэрэгтэй.

-Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байгаад баригдсан бол ямар арга хэмжээ авах вэ. Иргэд хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой юу?

Хуурамч мөнгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт татна.

Иргэдийн хувьд зөвхөн банкин дээр очиж мөнгөө солиулах шаардлагатай. Иргэд хохирсон хэрэг одоогоор бүртгэгдээгүй байна. Гэхдээ сэрэмж хаана ч илүүдэхгүй

-Танд баярлалаа

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-07 22:28

ИТМ с дандаа шинэ 20.0 гарч бсан

Зочин
Зочин
2024-02-08 20:41

Банкууд шинэ мөнгөнүүдээ ченжүүдээр борлуулж ашиг олж байгаа нь үнэн биз дээ.

Сарнай
Сарнай
2024-02-08 22:30

Банк дээр очсон ч шинэ мөнгө байхгүй гээд муухай харьцаж байнлээ

Eserguutsel
Eserguutsel
2024-02-09 07:19

Eniigee bolih heregtei shde hoorhii hogshchuul hund ogoh geed heden togrog soliulna 10huvi 2say gehed 200.0 arai l ene huviin bizness.g davraaj bna aa

Зочин
Зочин
2024-02-09 22:14

Банкныханы хийдэг бизнес байхаа . Очоод зүгээр солиулаад авдаг бол уул нь зүгээр л юм

Зочин
Зочин
2024-02-10 00:53

НОХОЙ ДОЛОО

Холбоотой мэдээ

Back to top button