УРЛАГ
Бяцхан бүжигчид олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

БНСУ-д "World ballet grand prix-korea 2024" Олон улсын бүжгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн “Хатад” студийн бяцхан бүжигчид амжилттай оролцлоо.
“Хатад” студийн бяцхан бүжигчид саяхан болсон "Mongolian Ballet Grand Prix-2023" улсын уралдааны бага насны ангилалд тэргүүн байр эзэлж байсан юм.
Тэгвэл энэ удаа БНСУ-д зохион байгуулсан "World ballet grand prix-korea 2024" Олон улсын бүжгийн тэмцээний хоёр төрөлд амжилттай оролцож, балетын төрөлд дэд байр, үндэсний бүжгийн төрөлд гутгаар байрыг тус тус эзэлжээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.